
Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлддэг МИАТ компанийн онгоц өчигдөр 15 зорчигчоо Москвад үлдээжээ. Тэд оюутан байсан бөгөөд нисэхээр суудлаа эзлээд байтал МИАТ-ийн төлөөлөгч н.Энхтүвшин гэдэг хүн орж ирээд тэднийг учир утгагүй нэгжсэнээ үлдэхийг даалгажээ.
Учрыг нь лавлавал “Энэ удаагийн нислэгийн даац хэтэрсэн” хэмээжээ. Тийм юм байх гээд буутал зөрүүлээд хэдэн хүн суулгаж орхижээ. Тэр эрх мэдэлтэн тэндэхийн асуудлыг тэгж зохицуулдаг юм байна. Дээрх чиглэлээр зорчигсдод ийм явдал нэг биш тохиодог ажээ.
Мэдээллийг МСЭ-ээс өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ