
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Самойленко ярианыхаа завсар ийм үг дайжээ. Тэгэхдээ зөвхөн хувь хүний зүгээс шүү гэдгээ ч тодруулсан байна.
Тэрбээр “Лениний хөшөөг буулгах шалтаг нь надад таалагдаагүй.
Хоёр орны удаан жилийн нөхөрсөг харьцаанд сүүдэр татуулах шиг л санагдсан даа. Ульянов бол хоёр орны харилцаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн улс төрч билээ.
Түүнийг хүндэтгэн үзэх ёстой. Нефтийн бүтээгдэхүүний үнийн асуудалд улс төрийн үзэл байхгүй. Тэр бол жирийн л бизнес юм.
Тэгэхээр зах зээлийн хуулиараа л явах болно. Гэхдээ бид ямагт ярилцаж байх учиртай. Тавантолгойн хувьд хамтарч ажиллахад бид ямагт бэлэн байгаа” гэх зэргээр илэн далангүй ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ