Порно хүний ой санамжинд нөлөөлдөг

img

Интернэтээр порно бичлэг, гэрэл зураг үзэж суудаг хүмүүс ажлын, богино хугацааны ой санамжаа алдах аюултай гэнэ. Энэ нь хожим нь тэдний амьдралд таагүй нөлөөлөл үзүүлэх магадлалтай аж. Германы Дуйсбург-Эссены их сургуулийн сэтгэл судлаачид гетеросексуал бэлгийн амьдралтай, дундаж нас нь 26 болох 28 эрэгтэй дээр туршилт явуулжээ. Тэдгээр эрчүүд порно болон бусад бичлэг, гэрэл зургуудыг олон цагаар үзэж суусан гэнэ. Спортоор хичээллэж буй, зэвсэгтэй алхаж яваа, инээж буй хүмүүсийн дүрсийг үзүүлж байв. Үзэх үедээ туршилтад оролцогчид харсан зураг нь үүнээс өмнө гарч байсан эсэхийг тодорхойлж товчлуур дарах учиртай байжээ. Тэгтэл порно бичлэг үзэж суусан эрчүүд нэг дүрслэлийг давтан харуулах үед илүү их алдаа хийж байсан нь тодорхой болов. Порно үзэж байсан эрчүүд зөв хариултыг 67 хувьтай өгч байсан бол секстэй холбоогүй дүрслэлүүдийг харах үеэр энэ үзүүлэлт 80 хувь болтлоо өсч байсан гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар порно үзэлтээс учрах сөрөг үр дагавар  нь тухайн сэрэл өдөөх бичлэг ой санамжид таагүй нөлөөлөл үзүүлдэгтэй холбоотой аж. Сэтгэл судлаачид порно бичлэгийн донтон болсон хүмүүс нойргүйдэлд орж, мартамхай болоод зогсохгүй ажилдаа хариуцлагагүй хандан бусадтай ч таагүй харьцдаг гэдгийг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xaxa:
xaxa yaag vnen manai xed magadgvi ee.
2013-05-05
buzar yum yzeheer tegj bgaa yum hudeeree byy buzar aw.
2012-12-19
Яг үнэн
2012-12-19