
Урлагийн нэгэн сайхан гэр бүлийг үймүүлж найруулагч Баатартай нэг гэрт орсон гэх Анужин үнэхээр толгой муутай бололтой. Уг нь гадаад дотоодод олон сургууль төгссөн гэсэн мөртлөө ядаж хүнд хэлэх үг, хэлэхгүй үг байдгийг мартжээ.
Хар тамхины хэргээр аавын хаалга татаж байсан Харангын Лхагвааг нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт урьсан. Хөтлөгч Анужин Лхагваатай ярилцаж байх зуураа гэнэт хар тамхины тухай яриа өрнөсөн.
Гэтэл хөтлөгч “яагаад хар тамхийг хориглоод байдгийг мэдэхгүй юм. Миний бодлоор хар тамхи хэрэглэчихээд илүү бурханлаг болчихдог юм шиг санагддаг гэхэд дуучин үүнийг нь өлгөж аваад тэгэлгүй яадгийн.
Хэн нэгэнтэй маргалдахгүй, агсам согтуу тавихгүй, тэр чинь зүгээр л өвс шүү дээ.
Жирийн тамхитай л адилхан” хэмээн ам уралдан ярьцгаав. Өмнө нь Лхагваа хар тамхи татсан хэргээр шоронд хүртэл хоригдож байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан билээ.

Манайд үйлчилж байгаа хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр согтууруулах болон мансууруулах төрлийн бодисийг илд болон далдаар сурталчлахыг хориглодог.
Харин өчигдөр ийнхүү санаатай ч юмуу санаандгүй ч юмуу хар тамхийг магтаад авав.
Энэ нэврүүлэг цаашид олон телевизүүдээр дамнан гарна. Гэтэл ийн хууль бус зүйлийг нь бурханлаг бус залуучууд нь хэрэглэх сэдлийг төрүүлж өгч байгаагаа тэд мэдсэн болов уу.
Ямарваа нэгэн нэвтрүүлэг хийх гэж байгаа бол хэлэх үгээ цэгнэх ёстой. Ялангуяа юуг сурталчилах үгүйгээ сайн ухамсарлах ёстой. Харин мань хоёрт ийм ухамсар суугаагүй бололтой.
factnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ