Нийслэлийн газрын захирамж нь хүчингүй болсон байршлууд
Нийслэлд замбараагүй газар олголт хэрээс хэтэрч, Улаанбаатар хотын иргэний аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдаад байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагууд илт хууль зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, авто машины зогсоол, цэцэрлэгжилтийн талбай, орц гарцыг хааж газар олгосон, эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчсөн Нийслэл дүүргийн Засаг дарга нарын Захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол болон Засаг даргын Захирамжийн дагуу, Нийслэлийн Засаг даргын Барилга дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг зөрчилтэй газруудын судалгааг гаргасан байна. Судалгаанд нийт 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га талбай газар нутаг хамрагджээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн газрын албанаас эхний ээлжинд газар эзэмших Захирамжийг хүчингүй болгож байгаа газруудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.





































СЭТГЭГДЭЛ БИЧИХ