Эмэгтэй гишүүд задгай захын наймаачидтай уулзлаа

img

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн /албан бус/ ахлагч Л.Эрдэнэчимэг,  УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Одонтуяа нар өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин захын үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчидтэй уулзлаа.

1993 оноос эхлэн ажиллаж эхэлсэн тус захад өнөөдрийн байдлаар 2000 гаруй түрээслэгч байгаа юм байна. Үүнээс тал нь буюу 1000 орчим түрээслэгчид гадаа талбайд сарын 200 мянган төгрөгний түрээстэйгээр арилжаа наймаа хийж байна. Өөрөөр хэлбэл түрээслэгчид лангууны  талбайн хэмжээнээс шалтгаалан өдөрт 1500-3000 төгрөг төлдөг гэсэн үг юм.

Нийт түрээслэгчдийн 80-90 гаруй хувийг эмэгтэйчүүд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг. Хар хорин зах дээр наймаа хийдэг иргэдийн дийлэнх нь 5-6 жил, цаашлаад арав гаруй жилийн турш өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран амьдралаа залгуулахын тулд гадаа, ил задгай талбайд худалдаа хийсээр ирснийг түрээслэгчид хэлж байна. Харин хүнсний бүтээгдэхүүн зардаг түрээслэгчдийн ажлын байрны нөхцлийг сайжруулж өнгөрсөн 11 сард хоёр байрыг ашиглалт оруулжээ. Эндхийн түрээс сарын 500 мянган төгрөг аж. Ил задгай талбайд худалдаа хийдэг иргэдийг бодвол харьцангуй сэтгэл хангалуун байдгаа түрээслэгчид УИХ-ын гишүүдэд хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Манайд захуудын монополь байдал үүссэн нь харагдаж байна. Энэ газар дээр стандартын шаардлага хангасан дээвэртэй, дулаан, битүү захын барилга барих боломжтой. УИХ-аас захуудын тогтсон стандартыг гаргах цаг болжээ. Гадаа ил задгай талбайд худалдаа хийдэг байдлыг арилгах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Хар хорин зах хэдийгээр Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт харъяалагддаг ч энд ажилладаг иргэдийн 80 орчим хувь нь  Сонгинохайрхан дүүргийн иргэд байв. Хувиараа наймаа хийдэг иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Эрүүл мэндийн даатгалыг өвдөөд зайлшгүй шаардлага гарвал л төлдөг, нийгмийн даатгалын тухайд зарим нь сайн дурын даатгалд хамрагддаг гэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Түрээслэгчид УИХ-аас батлаг гаргасан Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн талаар мэдлэггүй, мэдээлэлгүй байна. Яг энэ хуульд хамрагдах учиртай хүмүүс өнөөдөр ямар ч мэдээлэлгүй байгаа нь харагдлаа. Тиймээс хуулийн сурталчилж, холбогдох албаны хүмүүсийг авчирч мэдээлэл өгдөг болох хэрэгтэй” гэдгийг онцлов.

Энэ зах дээр бүх зүйл эзэнтэй, түрээсийх. Хоногийн хоолоо залгуулах лангуу, бараагаа хадгалах агуулах, ачаагаа зөөлгөх тэрэг, дугуй ч бүгд төлбөртэй. Тэр бүү хэл нийтийн эзэмшлийн ОО-д орохдоо хүртэл түрээслэгчид нэг удаадаа 150 төгрөгөөр төлнө. Гадаа хүйтэнд өглөөний 10 цагаас үдшийн бүрий хүртэл зогсохдоо даарахын эрхэнд халуун цай, аарц ууна. Ингээд бодохоор өдөрт доод тал нь 3 удаа ОО орох хэрэг гарна гэж бодоход зөвхөн үүнд 500 төгрөг зарцуулдаг байна.

Ачаа зөөдөг дугуйны эзэн ч өдөрт захын удирдлагуудад 6000 төгрөгний түрээс төлнө. Хар хорин зах дээр ойролцоогоор 15 орчим ачааны дугуй байдаг гэв. Нэг удаагийн тээвэрлэлт хийхдээ 1000-1500 төгрөг авдаг хэмээн захын хүмүүс хэлж байлаа.  УИХ-ын гишүүн Г.Уянга, “Миний авсан мэдээллээр 600 гаруй мянган хүн орон сууц, лангуу, такси гэх мэтчилэнгээр ямарваа нэгэн байдлаар түрээс төлдөг. Бид бинзений үнэ 100 юмуу 200 төгрөгөөр нэмэгдэхээр юмны үнэ өслөө гэдэг. Гэтэл түрээсийн төлбөр 100 мянгаар 500 мянгаар нэмэгдэхэд иргэдийн худалдан авах барааны үнэ нэмэгддэг. Үүнийг ердөө анзаардаггүй. Түрээслэгчдэд тодорхой дарамт учирдаг болохоор энэ талаар хэлэхээсээ айдаг. Тиймээс түрээслэгчдийн холбоо байгуулсан. Тэдний эрх ашгийг хамгаалахын тулд түрээсийн харилцааг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж байна” хэмээв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
binzenii une nemegdehed yumnii une dagaad nemegddeg uuntei holbogduulaad turees bas nemeggdeg uuniig boliulmaar b.na gishuuddee baayrlaalaa huuliin tusluu hurdan bariarai
2013-02-20
neree vnen shvv tord syysan lyywírchid bol ene zowlong medehgví
2013-02-17
иргэн:
бизнес ашигтай байх ёстой гэхдээ миний ядарсан ард түмнийг төдөн хувиас илүү бүү шул гэж хэлж чадах төр хэрэгтэй байна. бүх зах, ажлын болон орон сууцны байр түрээсэгчдийн хэт өндөр ашгийг их хурал бүлэг томилон яаж шийдэх талаар авч үзмээр байна. ард түмний төлөө гэж сонгогдсон нь үнэн юм бол эн тэргүүнд хийх ажил юм. олигархууд үүнийг хийхгүй биз та нар анхааралтай хараарай ямар хүн төрд гаргаснаа харах нэг нөхцөл шүү
2012-12-25
neree vnen shvv tord syysan lyywírchid bol ene zowlong medehgví
Hashimoto:
Ard irgedee boddoggui albat tusmed Alaldah daisanaas ch doloon dor. Bi bidniig gesen sain eronhiilogchtei bolno gedegt itgel duuren baina. Mongolchuudaa tsag naashilj bna.
2012-12-23
Иргэн:
Залуус минь эцэг, эх, ах, эгч дүү нартаа дамжуул гэсний учир нь тэд тань таны төлөө ажлаад интернетээс мэдээлэл авах ч завгүй яваа гэсэндээ л тэр
2012-12-19
Иргэн:
Инээд алдаж элдэвийн юмны амлалт авч байхаар та бүгд өөрсдөө хэрэгтэй ганц л зүйлийг хийлгэ. Үүний үр дүн гарна. Та бид баярлана. тэрийг санаачилж хийлгэж чадсан хүнээр бид бахархана.
2012-12-19
Иргэн:
-Мэдээж дээрх бүх зүйл иргэдэд эерэгээр тусна. Төр яах вэ? -Мэдээж, хэдийгээр хямд түрээслэсэн хэдий ч гарсан зардлаа хэдэн жилийн дараа нөхөөд төрийн төсөвт мөнгө орно. Бүрдүүлсэн төсөвөөрөө дахин ард иргэдэд хэрэгцээтэй өөр зүйлд зарцуулах зардалыг гаргана.
2012-12-19
Иргэн:
Хүний хөгжил санд 350 тэрбум төгрөг төвлөрүүлээд жил бүр 1 сая төгрөг өгөөд монголын ард түмэний амьдрал өнгөрсөн 4 жил сайжирав уу? тэрний хэрээр ард түмэн ядуурч, юмны үнэ хөөрөгдөж байна шүү дээ. 340 тэрбум төгрөгнийхөө заримаас улаанбаатар хотын дүүргүүдэд дулаахан захын барилга бариад иргэдээ хямд үнээр түрээслүүлвэл яах бол:
2012-12-19
Иргэн:
Дээрх бүгд төрийн бодлогод тусгагдах ёстой асуудал. Та бид ард түмэн нэгдэж чадвал сонгосон төр засагаараа хүссэн зүйлээ хийлгэх эрхтэй. Та сонгох эрхээ эдэлсэн бол сонгосон хүнээрээ өөрсдийнхөө төлөө юм хийлгэх мөн л эрхтэй, тэд хийх үүрэгтэй. Амжилт
2012-12-19
Иргэн:
Би зах түрээслэгч биш гэхдээ Монголын ард түмний нэг нь учраас та бүгдэд санал өглөө. Үүнийг бас дэмжинэ. -Эцэст нь захын лангуу түрээслэж буй та бүгдэд эрүүл мэнд чухал шүү. Та 10 жил ажиллаж эрүүл мэндээрээ хохирооод олсон хэдийгээ эмчилгээндээ зарцуулж хүрэлцэж байна уу даа.
2012-12-19
Иргэн:
Энэ бүгд Монголын нийт ард иргэн өөрөөр хэлбэл, бизнесмэн, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, малчин, тариачин хэн бүгдийн өнөөдрийн болоод ирээдүй хойч үеийнхний амьралтай салшгүй холбоотой.
2012-12-19
Иргэн:
Би танд санаа өглөө та хэрэгжүүл
2012-12-19
Иргэн:
Үүнийг унсан хүмүүс, тэр тусмаа хүүхэд, залуучид та нар минь та бүгдийг хоолгүй хонуулахгүй, хүнээс дутаахгүй амьдруулах гэж ажиллаж амьдарч байгаа эцэг, эх, ах, эгч, дүү нартаа заавал дуулга. Дээрх бүгд зөвхөн зах дээр зогсоод наймаа хийж байгаа иргэнд хамаатай биш гэдгийг ойлго.
2012-12-19
Иргэн:
5.бараа материалын үнэ түрээсийн төлбөрийн өсөлтөөс шалтгаалж өсөж худалдан авагч нийт ард иргэдэд ирэх дарамж үгүй болох юм даа. Ингээд та нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэвэрт гараад сайхан амьдрах байхдаа. Эцэст нь энэ санааг олон иргэдэд хүргэх нь чухал.
2012-12-19
Иргэн:
Үүнийг ард түмэн минь ойлго. 1. Та бүгд эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжтой болно. 2.Монопол хэдэн түрээслүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлана. 3.Үүний хэрээр түрээсийн төлбөр тань багасна. 4.Энэ хэрээр зохиомол үнийн хөөрөгдөл үгүй болно.
2012-12-19
Иргэн:
яагаад гэхээр та тохиолог орчинд сэтгэл хангалуун бизнесээ хийнэ. энэ хэрээр та урт насалж тэтгэвэр авна. -Та одоогийн орчинд нийгмийн даатгал төлөөд яах билээ. тэтгэвэрээ авч чадалгүй мажийгаад өгнө ш дээ. -Дээрх саналын цаана иргэдэд хүртээмжтэй олон зүйл байгаа
2012-12-19
Иргэн:
Та бүгдэд маш их бэрхшээл гарна. Учир нь -Та бүгдийн сонгосон төрийн өндөрлөгүүд бүгд л түрээслүүлэгчид шүү дээ. -Тэглээ гээд шантарч болохгүй ээ.Заавал үр дүн гарна. -Дараа нь нийгмийн даатгалаа төлж болно ш дээ
2012-12-19
Иргэн:
Үүнийг ажил хэрэг болгож биелүүлэхийн тулд түрээслэгч иргэд минь та яах ёстой вэ? -Нийт зах, түрээслэгчдийн холбоо байгуулан ажиллах хэрэгтэй. -Үүний дараа холбооныхоо зүгээс санал санаачлага гарган албан ёсоор хүсэлтээ Улсын Их хурал, Засгийн газарт тавь. Энэ санал чинь дүүрэг болгонд нэгдсэн захын барилга баригдахад чиглэгдэх ёстой -Үүнийхээ төлөө тууштай тэмцэх дуу хойлоогоо нэгтгэн, өөрсддөө байгаа боломж бүрээ харж тасралтгүй тэмцэ.
2012-12-19
Иргэн:
2.Иймээс төрөөс бодлогоор төрийн мэдлийн зах барилдаа, яагаад болохгүй гэж, -Энэ нь түрээслэгч та бүгдийн сарын 500,000 төгрөг төлөөс монопол хэдэн нөхдийн хувьд үнэ багасна. -Өрсөлдөөн гарна. Түрээслэгчдээ алдахгүйн тулд цаад нөхдүүд чинь үнээ бууруулна. мөн орчин нөхцөлийг сайжруулна.
2012-12-19
Иргэн:
Төр засаг иргэдийнхээ дуу хойлоог сонсож юм хийе гэж санаачилж байгаа бол хэдэн санал хэлье. 1. Нийгмийн даатгалд хамруулах асуудал иргэд өөрсдөө сайн дураар даатгуулаад байж болно. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Та бүгд Монгол хүний дундаж наслалт хэд гэж бодож байна вэ. 55-60 хүрээд тэтгэвэр тогтоолгоно. Дулаан байранд суугаад ажил хийж байгаа хүн нь хэд насалж байгаа билээ. Гэтэл хүйтэн халуун нөхцөлд жилийн турш гадаа зогчоод ажиллаж байгаа хүний эрүүл мэнд ямар байх вэ? 2
2012-12-19
зочин:
тиймээ захыг битүү болгох хэрэгтэй тэгээд бас түрээслүүлэгч нь авсан түрээсний мөнгөнөөсөө түрээслэчийг нийгмийн даатгалд даатгуулаж байх хэрэгтэй
2012-12-19
Anonymous:
LV oroolt bulgan shub umsuchihuud ard tumendee ih hairtaigaa haruulah gej zah deer hevlel medeeleliinheniig daguulj ochsiim biz dee. Be careful.
2012-12-19
зочин:
32-н тойргийн тэнд байдаг БҮРД худалдааны төвийн лангууны түрээс 1.5 дахин нэмэгдээд түрээслэгч бид хэнд хэлэхээ мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна даа Уянгаа
2012-12-19
сүрэн:
Дээвэртэй, дулаан, битүү захын барилга барих шаардлагатай. Захуудын эзэд гэж олон хүний эрүүл мэндээр тоглож байгаагаа өөрсдөө их сайн ойлгож байгаа.
2012-12-19
Иргэн:
Би танд санаа өглөө та хэрэгжүүл
kaka:
ed nar hudlaa ajil hiij bga nerte ingej yvaa l bhdaa. za yahav heseg hugatsaa unguruutug tgl ed nariin uneheer ard tumnee oilgood zah, huuhdiin asrah ene tereer yvsan uu esvel ard tumnii nudiig gurildah gj sain hun blj jujigleh gj ingej yvsan uu gedeg n todorhoi blno doo. yoo ter shaimii uih gishuun avgai chne hen gdg bilee ter yvuuliin talk show-r bi dahij buuz huushuur hiij dooshoo orku gj helsen gl bod iim bun unuudur yaaj yaduu talhniiha mungiig chu ai olj bga ard irgediig oilgoh yum be. hunii muug hiisen yum shg buuz huushuur hiicheed ingej helj blhiimui
2012-12-19
erdenechimeg burberry kurtik omsood lv oroolttoi bxiig xaraxgui bna u
2012-12-19