Жессика Альбагийн бяцхан рокер

img

Жүжигчин Жессика Альба хамгийн сайн ээжийн үүргийг гүйцэтгэж байгаа. Хаа явсан газраа бяцхан гүнжээ дагуулан явдаг. Залуухан загварын мэдрэмж сайтай ээж нь охиноо хэрхэн гангалах, яавал хамгаас хөөрхөн харагдах вэ гэдгийг сайн  мэднэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ээж охин хоёр Лос-Анжелосоор зугаалсан бөгөөд  ингэхдээ тэд хар өнгийн мотоциклчдын өмсдөг савхин хүрмээр ижилсэн явцгаажээ. Мэдээж хэрэг хамгаас эгдүүтэй харагдаж байсан түүнийг хэвлэлийнхэн яаж алдах билээ, дурандаа буулгаад авсан байна. Удахгүй түүний эгдүүтэй охин өсч ээжтэйгээ эн зэрэгцэн гангалж найз охид шиг л харагдах биз. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ