Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

img

Энэ сарын 20-22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын саваар 23-28 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав нутаг, Дорнод, Дарьгангын талаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, 16-18 хэм хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ