Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

Хэвлэлийн хүрээлэнд  11.00  цагт “Монголын үнэн” сониноос зохион байгуулж буй “Үнэний элч” уралдааны талаарх мэдээллийг сонирхоорой. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт Уул уурхайгаас болж сүйрч байгаа газар шорооныхоо төлөө Өмнөговь аймгийн зарим сумын иргэд нэгдэн Австраличуудаас нутгаа аврах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ. Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд 15.00 цагт “Жайка” төслийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын метроны тухай төслийг танилцуулах уулзалт болно. Төрийн ордны Г танхимд 11.00 цагт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 10 дугаар хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ