
Арванхоёрдугаар сарын 19-нд дэлхийн хамтын нийгэмлэг ядуучуудад туслах олон улсын өдрийг тэмдэглэж байна.
Олон улсын шинжээчдийн дүгнэлтээс үзвэл, 20 дугар зууны сүүлчээр манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг орчим, өөрөөр хэлвэл бүтэн хагас тэрбум хүн ядуу зүдүү амь зууж байжээ. Үүнтэй холбогдуулан НҮБ ядуурлыг үндсээр нь устгах зорилго бүхий хэд хэдэн хөтөлбөр батласан юм.
Ядуурлыг арилгах эхний хөтөлбөрүүд 2000 оны эхээр үйлчилж эхлэсэн ч, ядуурлын түвшингээс доогуур нөхцөлд аж төрж буй хүмүүсийн тоо одоогоор буурахгүй байна.
НҮБ ядуурлыг “боломжийн аж төрөх ёсыг хангах шаардлагатай нөөц үгүй удаан хугацаагаар байгаа явдал” гэж үзэж байна. Ядуурал бол зөвхөн мөнгө байхгүй байгаа төдийгүй, таарч тохирох ажил, тав тухтай сууцтай болох, сайн боловсрол, эмнэлгийн үйлчилгээ авах боломж байхгүй байгаа явдал юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ