Хэн тэтгэвэрт гарахдаа тэтгэмж авах вэ?

img

Боловсролын салбарынханд зориулсан тэтгэмжийн цар хүрээ, хүртэх хүний тоо 2013 оноос эхлэн нэмэгдэж байна. Үүний нэг нь сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсад тэтгэвэрт гарахад нэг удаа олгох мөнгөн тэтгэмж 2013 оны улсын төсвийг хэлэлцэхдээ Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн баталсан юм. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж зөвхөн төр, орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгт ажиллагсдад хамаарахаар хуульчилсан билээ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч \сургалтынменежер\, зохицуулагч, нийгмийн ажилтан, аргазүйч, дадлагын болон дотуур байрны багш,  цэцэрлэгийн туслах багш гэсэн албан тушаалд 25 жил тасралтгүй ажилласан бол тэтгэмж авах хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Хэн нэг удаагийн мөнгөн тэтгэмжинд хамрагдахыг Боловсролын тухай хуулийн 43.1.2-т тодорхойлон заасан байна. Нийслэл, аймгийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш, ажилтан тэтгэвэрт гарахдаа  24 сарын үндсэн цалинтайгаа тэнцэх мөнгөн тэтгэмж авна. Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10-аас доошгүй жил ажилласан багш, хуульд заасан бусад албан тушаалтан 36 сарын цалинтайгаа тэнцэх мөнгөн тэтгэмж хүртэх юм. Төр, орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нь мөнгөн тэтгэмж олгох ажил 2014 оноос хэрэгжинэ. Нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, слесарь, цахилгаанчин, слесарь зэрэг албан тушаалд 25-аас доошгүй жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 12 сарын цалинтайгаа тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүртэнэ. Сум, баг, тосгоны сургууль, цэцэрлэгт 10-аас доошгүй жил ажилласан бол 18 сарын цалинтайгаа тэнцэх мөнгөн тэтгэмж авах юм. Их, дээд сургуулийн болон хувийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд тэтгэмж олгохгүй. Зөвхөн төр, орон нутгийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд тэтгэмж олгох хуультай. Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tseterlegt 10jil togooch xuuj baisan bol ene tetgemjid xamragdax yyy
2012-12-19
Аагий:
Uryd ny tetgevert garsan ny yakh ve
2012-12-19