
Нүхтийн аман дахь Корпорейт II цогцолборт яг одоо “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган” эхлээд байна. Чуулганд БОНХ-ийн сайд С.Оюун, БОХХААБХ-ны дарга Г. Баярсайхан, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээний төгсгөлд буюу 15 цагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг байгууллагуудыг шагнах аж. Тухайлбал, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай баримтат кино бүтээсэн Австралийн уран бүтээлчдийг шагнана. Тэд энэхүү баримтат киногоороо олон улсын дөрвөн ч шагнал хүртэж байжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ