
Сая сая Солонгосчууд өнөөдөр дараагийн таван жилд улсаа удирдах ерөнхийлөгчөө нэрлэж байна.
Өнөө өглөөний зургаан цагаас эхэлсэн ерөнхийлөгчийн сонгууль зүй ёсны дагуу явагдаж байгааг ВВС агентлаг дамжуулж байна.
Энэ сонгуульд хэд хэдэн нэр дэвшигч дэвшсэн бөгөөд хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигчээр Саэнури намын улстөрч Пак Жөн Хи болоод байна.
Хэрэв тэрээр ялалт байгуулж чадвал тус улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм.
Түүний дараа орж буй хүчтэй өрсөлдөгч бол Ардчилсан намаас нэр дэвшиж буй Мүн Жае Ин юм. Тэдний хоорондох өрсөлдөөн бусад нэр дэвшигчдийн хоорондох өрсөлдөөнөөс илүү ширүүхэн байгааг албаны эх сурвалж мэдээлж байна.
Тэднээс гадна бие даан нэр дэвшсэн их сургуулийн профессор Ан Чөл Сүг ялалт байгуулах магадлал өндөр байсан ч тэрээр нэрээ татсан нь өрсөлдөгчдөд томоохон завшаан болсон гэхэд болно.
Сонгуульд хэн нь ч ялалт байгуулсан бай одоогийн ерөнхийлөгчийн орыг залгамжлах бөгөөд өөрийн ур ухаанаараа улсаа хөгжүүлэх боломжтой болох юм.
Одоо тус улсад тулгараад байгаа нэн тэргүүний ажил бол эдийн засгийн удаашрал, хүн амын өсөлтийн бодлого тэр дундаа төрөлтийг нэмэгдүүлэх зэрэг болоод байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ