
Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг бусадтай нийлэн тэнднийг зодсон хэрэг гарсан билээ. Улмаар аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Харин прокурорын байгууллагаас хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх тэдний хэргийг хянан хэлэлцээд тус телевизийн захирал Б.Ганзоригт 3.5 жилийн хорих ял, Д.Уламбаярт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу торгуул ногдуулсан. Мөн Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3.1 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ