
Үндэсний хоккейн холбоо бол АНУ, Канадын хоккейн багуудыг нэгтгэдэг спортын мэргэжлийн байгууллага юм. Тус холбоо 1917 онд байгуулагдсан бөгөөд “Монреаль Канадиенс”, “Монреаль Уондерерс”, “Оттава Сенатрс”, “Торонто Аренас” гэсэн дөрвөн багийг нэгтгэж байжээ.
1917 оны арванхоёрдугаар сарын 19-нд Канадын Үндэсний хоккейн холбооны анхны аварга шалгаруулах байнгын тэмцээн Монреаль хотод эхлэсэн байна. Энэ өдөр “Уондерерс” баг Торонтын багийг 10:9, харин “Монреаль Канадиес” баг Оттавын хоккейчдыг 7:4-ийн харьцаатайгаар хожжээ.
Канадын үндэсний хоккейн холбооны хоккейчид маш сайн тоглож байсан бөгөөд эхний есөн тоглолтод Стэнлийн цомыг долоо удаа авсан байна (Сиэтл хотод ханиад томуу дэгдсэнээсс болоод 1918-19 оны улирлын тэмцээн болоогүй ажээ). Тэр үед Үндэсний хоккейн холбооны түрүүлсэн баг болон Номхон далайн эргийн хоккейн холбооны түрүүлсэн баг Стэнлийн цомын төлөө тоглодог байжээ.
1926 онд Үндэсний хоккейн холбоо тоглогчдынхоо цалинг Умард Америкийн бусад хоккейн холбооны өгч чаддаггүй байсан тийм хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, Стэнлийн цомын тэмцээнийг өөрөө зохион байгуулах болсон байна.
Тус холбоо 1924 оноос 1931 оныг дуустал өргөжин тэлсээр байжээ.
90 жилийн дараа холбооны гол шагнал болох Стэнлийн цомын төлөө жил бүр өрсөлддөг АНУ, Канадын 29 хотын 30 баг тоглож байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ