Дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

img

Бидний өмнө ийм нэгэн асуулт зүй ёсоор урган гарч ирлээ. Тэгэх нь ч зүйн хэрэг юм. Ирэх онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Ерөнхийлөгчийнхөө сонгуулийн хуулийг ч нэг тийш болгочих шиг болов. Хугацааны хувьд боломжийн санагдаж байна. Өмнө нь дөчин таван хоног байсныг арваар танаад гучин тав болгож орхилоо.  Сар гаруйн хугацаанд юу ч хийж болно л доо. Тэгээд ч бид боломжийн туршлагатай билээ. Гэхдээ Сонгуулийн хуулинд сайтар тогтнож харвал зохилтой зүйл бишгүй харагдаж авай. Хамгийн хачин юм нь сонгогчдын ирцийн асуудал гэх. Сонгуулиас сонгуульд сонгогчдын ирц улам хойргошоод байгаа нь нэгэнт ил болсон билээ. Ихэнх намууд хувь хүний буюу иргэний хариуцлагатай холбож ярих ёстой гэж үзсэн нь зөв байх. Ялангуяа цэл залуу хүмүүс сонгуульд тун хангалтгүй оролцдог болжээ. Энэ нь мэдээж хэд хэдэн шалтгаантай байх. Залууст ямар нийгэм, улс төрийн тогтолцоо байх нь хамаагүй байж мэднэ. Уг нь бараг тийм ч байх ёстой болов уу. Шударга, энэрэнгүй нийгэм хэмээдэг тогтолцоонд бид амьдарч байгаа нь үнэн бол хэн, яаж амьдрах нь хүний эрхийн асуудал мөн. Тиймээс тэдэнд сонгууль хамаагүй байх. Нөгөөтэйгүүр, манай залуусын дийлэнх оюутан болохоор хичээл, ном гээд зав зай нь ч болдоггүй биз. Өөр шалтгаан ч бий биз. Үүнтэй холбоотой нэг аймшигт мэдээ гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн мэдээлэл юм. Тэрбээр сонгууль өгсөн хүмүүсийг урамшуулдаг болъё гээд “Үзвэрийн тасалбар юм уу утасны нэгж өгье” хэмээв. Хэрэв ингэвэл тун аюултай юм болно. Сонгогчдын саналыг шууд худалдан авах гэдэгт баараггүй багтана даа. Хуулийг иймэрхүүгээр завхруулах юм бол батлахын ч хэрэг байхгүй. Бас нэг анхаарал татсан зүйл бол Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэх юм. Шинэ хуулинд тусгаснаар бол жирийн иргэн сая хүртэл төгрөг, аж ахуйн нэгжүүд зуу хүртэл сая төгрөг хандивлаж болно гэжээ. Ингэхэд хүрвэл ёстой эх захаа алдсан зүйл болох биз. Тэрбумаар л яригдана шүү дээ. Хэдэн тэрбум төгрөг хандиваар олчих юм бол сонгогдсон ч яалаа, сонгогдоогүй ч яалаа болох байлгүй дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшээд ч болов хэдэн төгрөг цуглуулчихаж болохоор сайхан бизнес цэцэглэх нь байна шүү. Ер нь сонгууль гэхээр мөнгө ханхалдаг болчихсон нь ч нууц биш ээ. Мөнгөний сонгууль болоод байна гэж ярьдаг хэрнээ сонгуулиа мөнгөнийх болгосоор байдаг нь бидний заяа ч юм уу гэх бодол бас төрдөг л юм. Хуулиндаа болохоор мөнгө тараахыг хориглоно гэчихээд бөөн бөөнөөр нь тараана шүү дээ. Тэгээд шүүхдэлцээд л... Бид саяхан нэг хошин мэдээг ил болгосныг уншигчид санаж байгаа байх. Өнгөрсөн сонгуулиар Дундговьд болсон гэж байгаа. МАН-ынхан сонгуулийнхаа сэтгүүл дээр Далай ламтай хамт авахуулсан зураг, хөргөө тавьчихжээ. Тэрийг нь АН шүүрч аваад “Сонгуулийн сурталчилгаандаа шашин ашигласан” гээд шүүхэд өгчихөж. АН-ынхан өөрсдөө сурталчилгааны сэтгүүл дээрээ аймгийнхаа төвийн архантаа байдаг Зава Дамдины дурсгалыг хэвлэчихжээ. Тэгэнгүүт нь МАН-ынхан бас шүүхэд өгчихөж. Ингээд шүүх нь хуралдаад “Нэг бол та нар хоёулаа сурталчилгаандаа шашин ашиглажээ. Эсвэл санамсаргүй гээд тохирчих” гэсэн байгаа юм. Ингээд шүүх нь гацаад, түүнээсээ болоод ИТХ нь бас гацчихгүй юу. Ёстой хөгийн байгаа биз? Дахиж ингэж сонгуульдмааргүй байна. За, одоо үндсэн асуудалдаа оръё. Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ? Одоохондоо зөвхөн багцаалдахаар хэмжээнд байна гэж болох. Мэдээж нам болгон нэр дэвшүүлэх биз. Гэхдээ арай тодорхой хүрээнд авч үзье л дээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр хэн тодрохыг тодруулъя гэсэн ч болно. Том намуудаасаа хөөгөөд нэг үзье л дээ. Олон түмэнд ч бас багцаа байгаа юм. Намуудын жагсаалтын эхэнд МАН байдгийг бид мэднэ. МАН-аас хэн дэвших вэ, хэнийг дэвшүүлэх бол гээд бодъё. Сонгогчдын олонхи ч тэр, намынх нь зарим нөхөд ч тэр Санжийн Баярыг гээд байгаа юм. Тэгээд ч тун магадлалтай хүн тэр л дээ. Одоогоор гадаадад буй. Тэр нь хамаагүй л дээ. Хүрээд л ирнэ. Сонгуулийн хуульд зааснаар бол сүүлийн таван  жилд эх орондоо амьдарсан гэж бий. Гэхдээ тэр саад болохгүй. Ирэн очин байгаа хүнийг хүнийрхэхгүй биз. Хоёр дахь хувилбар нь У.Хүрэлсүх. Түүний нас нь яг одоо тулж ирээд байгаа. Тэгээд ч улс төрөөс зүгээр нэг хөндийрөөгүй л болов уу. Эхнэрийнх нь бие чилээрхүү гэдэг нь зүгээр л нэг зам дундын шалтаг биз. Шалтгаан бол мэдээж биш шүү дээ. Тэгэхдээ У.Хүрэлсүхийн сонгогдох магадлал тийм өндөр биш. Дархан аваргыг бас магадлалтай гэж зарим нь бичсэн, ярьсан явдал буй. Тэгэхдээ тэр тэгэхгүй байх. Юманд бас хил хязгаар, зааг гэж бий. Аварга ч өөрөө сайн мэдэж байгаа байх. Хоёр дахь нам мэдээж АН. АН-д боломж хамгийн их байгаа. Одоогийн Ерөнхийлөгч үзэх нь тодорхой. Тэр бараг гараад ирнэ дээ. Харин АН-ын зарим фракц өөрсдөө түүнд дургүй байна гэх юм билээ. Тэгвэл харин бишдэнэ дээ. АН-д Ц.Элбэгдоржоос илүү лийдер одоохондоо байхгүй гэхэд бассан болохгүй. Элбэгээтэй “арсалдах” нөхөр ганцын зэргийг олоод ирж болох ч алдас болох нь харин түлхүү харагдаж мэднэ дээ. Манай ихэнх Ерөнхийлөгч улиран сонгогдсон туршлага бас байдаг юм.  Ерөнхийлөгчөө сонгох нь энэ удаа бараг билэгдлийн чанартай л болох вий. Тэгээд ч манай Ерөнхийлөгч тэртэй тэргүй билэгдлийн чанартай юм чинь дээ. Үндсэн хуулиндаа ч тэгээд заачихсан болохоор яалтай билээ дээ. Ингээд бодохоор сонгууль ерөнхийдөө ёс төдий зүйл болоод өнгөрөх нь тодорхой гэхэд хилсдэхээргүй байгаа юм. Шуудхан хэлчихэд, дараагийн Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж улиран сонгогдох нь гарцаагүй гэсэн үг л дээ. Тэгээд ч Ц.Элбэгдоржийн хувьд бусдаас боломжоор хамгийн түлхүү нь ч мөн. Өөрийгөө танилцуулах гэж бүх аймаг, сум, гадаадаар аялаад явах зовлон байхгүй. Зурагтаар ганц хоёр гарч, радиогоор ярьж, сонинд нэгийн зэрэг бичигдэхэд л хангалттай юм. Өрсөлдөгчид нь харин ёстой шар махтайгаа хатна даа. Ирэх сонгуулиар гадаадад оршин суугаа Монголын иргэд оролцох болов. Тэгэхээр Солонгос мэт монголчууд олноороо суурьшсан газруудаар явж л таарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд ч тиймэрхүү заалт орж, санхүүг нь шийдэхдээ дээр өгүүлсэнчлэн аж ахуйн нэгжүүд 100 хүртэл сая төгрөгийн хандив өргөж болно гэчихсэн шүү дээ. Хэдэн тэрбум төгрөг өвөртлөөд тив хэсээд нисээд байх болов. Сонгогдсон ч, эс сонгогдсон ч “хүний мөнгө”-өөр чамгүй газар бас үзчихнэ. Гоё байгаа биз. Хамгийн сонирхолтой асуудал МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд тохогджээ. Өөрсдийгөө хүчтэй гуравдагч хүчин гээд зарлачихсан, бараг дөхсөн тэд зүгээр суухгүй нь ойлгомжтой. МАХН-ын хувьд хамгийн гол найдвар нь шоронд байгаа Н.Энхбаяр юм. Хэдийгээр одоохондоо “аав”-ынд байгаа ч журмын нөхдийнх нь хөөцөлдөөн түүнийг яаж ийж байгаад цагаатгуулж орхивол болох нь тэр. Хэрэв Н.Энхбаяр нэр дэвшээд үзвэл харин их үзнэ шүү. Түүний хуучин нэр төрөөс томчууд чухамдаа “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг эмээж буй. Түүнтэй өрсөлдөнө гэхээс айсандаа бараг амиа хорлох нь ч холгүй улс зөндөө. Н.Энхбаярыг ямар нэг хэрэгт хэлмэгдүүлээд ч болсон холбож авах сонирхол их дээр байжээ. Тэр бас ч зүгээр байгаагүй бөгөөд хүн л юм болохоороо хэрэгтэй, хэрэггүй юманд орооцолдож орхив. Түүн шиг завшаантай зүйл өрсөлдөгчдөд нь хаана байх билээ. Гэрээс нь оймстой нь аваад гарахын түүс болсон л доо. Бид бодохдоо түүнийг УИХ-ын сонгуульд оруулахгүй байхын тулд тэгэв хэмээн их л наана харж байж дээ. Тэгтэл маш холын юмыг их эрт эхэлж байжээ. Гэхдээ тактик нь зөв байсан бололтой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн болчихоод бүр дийлдэхгүй л дээ. Гэхдээ энэ удаа Намбарын хүүгийн хоншоор дутав. Хувь заяа нь ч тийм байж дээ. Хэрэв тохиолдлоор цагаадаад гараад ирвэл, тэгээд нэр дэвшчихвэл манай цайлган ард түмний өрөвдөхүйн сэтгэл гаргаад ирж мэднэ шүү. Н.Энхбаярын төлөө үхэж ч мэдэх хүн цөөнгүй байгаа юм. Тэд нэг улайрвал юу ч хийхээс буцахгүй л дээ. Жирийн ард түмэн дотор Н.Энхбаярыг санагалзагчид бишгүй бий. Бараг гурван сонгогчийн 1,5 нь тийм сэтгэлтэй гэчихэд хэтэрсэн болохгүй биз. Ерөнхийлөгчийн сонгуульд насанд хүрэгчид ихэд идэвхитэй, бас няхуур орох нь мэдээж. Тэд “Намбарын хүү”-гээ гээд зүтгэчихвэл хэрэг бишдэхээр барахгүй бараг эргэчихэж мэдэх юм. Намбарын Энхбаярын хувьд ёстой төөрөг тавилан нь мэдэх буй за. Бурхан юу гэж зурсаныг одоо л харах үлдэв. МҮАН-ынхан мөн л сонгуультай холбоотой санал, бодлоо цухуйлгаж эхлэв. Тэд энэ удаагийн сонгуульд бас л үзэх бололтой. Үзэх үзэхдээ бүр бие дааж шүү. Зарим төлөөлөл нь ч үүнийгээ нуухгүй байгаа юм. “Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л МАХН-тай нэгдэж “Шударга ёс” эвсэл болж оролцоно биз дээ?” гэх асуултад тус намын нөлөө бүхий нөхөд “Тэгнэ, эсвэл үгүй” гэхгүй байгаа юм. Тэр чинь л нэгийг хэлээд байгаа хэрэг. Бүр хэнийг дэвшүүлэхээ зах зухаас нь цухуйлгах ч болжээ. Та бидний маш сайн танил, өмнө нь Ерөнхийлөгчид нэг удаа нэр дэвшээд үзсэн нэгэн ажээ. Сонгогчид түүнийг улс төрөөс бараг арчигдчихсан гэж үздэг ч өөрөө тэгж огт боддоггүй бололтой юм. Тэр нөхөр бол бараг улиг болчихсон Мэндсайханы Энхсайхан бөлгөө. Хэрэв ингэхэд хүрвэл МҮАН-д сайн байтугай саараар нөлөөлж ч мэдэх билээ. МАХН-тай эвсээгүй л бол өнгөрсөн сонгуулиар энэ нам ёстой хөгөө чирч мэдэх байснаа санадаггүй юм байх даа. Дангаар оролцсон бол УИХ-ын сонгуульд нэг ч төлөөлөлгүй сууж байхыг ч үгүйсгэхээргүй байв. Ер нь чадал чансаа нь ч нэг тийм байсан биш үү? “Үнэн үгэнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой дургүй” гэсэн үг буй. Энэхүү намаас сонгогдсон Г.Уянга, Д.Батцогт нар эр, эмийн сайнд, “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны хүчинд сонгогдчихлоо гэж яваа байж мэдэх юм. Тэгвэл ёстой том эндүүрнэ гэдэг тэр байх. Хэн ч мэдэхгүй шахуу МҮШН гэж нэг нам байгуулаад тэр нь явахгүй баларч байснаа мартаагүй баймаар даа. Шулуухан хэлчихэд Н.Энхбаярын бөөрөнд наалдаж, бөгсөнд нь хадагдсаны хүчинд ганц нэг нөхөр нь цухуйсан юм шүү дээ. Тэд “Бид ялав” гэж байгаа бол ёстой л “Сэрэхгүй бол сайхан зүүд” болно. Ингээд бодохоор МҮАН-д дангаар үзвэл ёстой шанс байхгүйг харин ч нэг баттай хэлэх байна даа. Одоо нэг жинхэнэ нууцыг тайлах гээд үзье. Хэний ч санаанд ороогүй нэг хүн байгаа юм. Аль ч намын анхаарал татаагүй, улс төрөөс машид хөндийрсөн гээд ор тас мартчихсан тэр хүн гэнэт нэр дэвшчихвэл ёстой тасархай давхина даа. Уншигчид одоо санаж байгаа байлгүй. Тэр хүн бол бид мартсан болохоос түүх мартаагүй нэгэн агаад Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бөлгөө. Түүнийг хэзээ ч мартаж болохгүй. “Титэм үг”-ээ цуврал ном болгоод рекламдаад, өөрөө ч зурагтаар хальт мөлт гардаг боллоо. Тэр гэнэт зүгээр нэг тэгж даажигнаагүй байх. Юмыг яаж мэдэхэв. Харж л байя даа. Ерөнхийлөгчийн сонгууль ямар ч байсан болдгоороо болно. Бид сонгож орхино. Асуудал байхгүй дээ. Ямар сураагүй юм биш дээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУРЛИЙЗЭЛБЭГ НӨГӨӨ ХАР МАШИНААРАА Л ЯЛДАГҮЙ ЮМ БОЛ ОДОО ЭНЭ ЭРЛИЙЗЭД САНАЛ ӨГӨХ МОНГОЛ ХҮН БАЙГАА БОЛ УУ МОНГОЛЧУУД НЭГ Л УДАА ХУУРТАГДАЖ ХОШГОРСОН ХОЁРДОХ ГЭЖ БАЙХГҮЙГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ӨНӨӨДӨӨ МОНГОЛД ЭНХБАЯР ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАНГАРАГТАЙ УЛС ТӨРЧ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ
2012-12-21
Элбэгээ зайлаа
2012-12-21
ХУРЛИЙЗЭЛБЭГ НӨГӨӨ ХАР МАШИНААРАА Л ЯЛДАГҮЙ ЮМ БОЛ ОДОО ЭНЭ ЭРЛИЙЗЭД САНАЛ ӨГӨХ МОНГОЛ ХҮН БАЙГАА БОЛ УУ МОНГОЛЧУУД НЭГ Л УДАА ХУУРТАГДАЖ ХОШГОРСОН ХОЁРДОХ ГЭЖ БАЙХГҮЙГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ӨНӨӨДӨӨ МОНГОЛД ЭНХБАЯР ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАНГАРАГТАЙ УЛС ТӨРЧ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ
dairagch:
svvliin 4 jild ym yaj uurchlugdsuniig bodotsgoo xezee ch mongold iim ardchilal bsangyi dee daanch
2012-12-20
byjin:
elbegeeg songoxoos uur zam bidend daan ch algada uur xen gej
2012-12-20
zoloo:
ta nar dynd setgegdel bichixeer bolowsroltoi xvn daanch alga xervvl xiimeer bwal chatryy or za elbegdorjoos uur lider vnendee alga bygd awilgachid bvgdiign awaachij xiiwel taarna..
2012-12-20
zochin:
Elbegdorjiin hubi zaya burheg baigaa tuunii ner hundiig shalnii alchuurtai adil bolgoh materialuud bidend baina
2012-12-20
bg:
Elbegdorj yurunhiilugch shig neelltei ard tumnihuu tuluu gesen setgeltei hen bgaa yum be? Ter bol odoohondoo shildeg ni bnaa huu!
2012-12-20
bataa:
elbegee garahgvi odoo boloo mongol hvmvvs hen be gedgiig medsen hoshigoryylagch hydalch
2012-12-20
tuya:
elbeg dorj bolj bna magnaishig xymyyc olood ajillaa xiilgeed
2012-12-20
Дэмжинэ:
Төрийн наадамд 12 жил, УИХ-д 12 жил босоо энэ нэг учиртай шүү дэмжиж байна
2012-12-20
багаа:
нээрэн юу хийсэн юм бэ АН ын хийсэн гэх юмнаас жаал зулгаах байхдаа ард түмэн тэнэг бишшүү одоо гоширхоо байсан шш
2012-12-20
маш үнэн үг хэлжээ машинаар л гарахгүй бол санахын чхэрэггүй шүү
2012-12-20
yag vnen.
2012-12-19
ene.muu novshnuud ard tvmniig munhruulaad surtsan... hen shar tos gej bodohov chamaig shig daldganuuraas busad ni...
2012-12-19
Malnam:
Malnamda ta nar odoo bolildoo Sonin Sonin huuhduud ded saidudar ajillaj small baby. Gemer enkhbayar Guia ta uneher mongotei olon utsan huuheldeitei baisan yum bna tegel uls oron maani avilgal bolj hzsaid hen bile huuliin baiguullagad ajilladag nad shig taniig huuhede small baby gej yaridag l da amidral hetsuu ta nar shig bolohoor tsalinga zeeleed amidarch bna pizz
2012-12-19
Malnam:
Malnamda ta nar odoo bolildoo Sonin Sonin huuhduud ded saidudar ajillaj small baby. Gemer enkhbayar Guia ta uneher mongotei olon utsan huuheldeitei baisan yum bna tegel uls oron maani avilgal bolj hzsaid hen bile huuliin baiguullagad ajilladag nad shig zaluus taniig huuhede small baby gej yaridag l da amidral hetsuu ta nar shig bolohoor tsalinga zeeleed amidarch bna pizza nuda
2012-12-19
Ерөнхийлөгчид Р.Гончигдоржийн нэрийг дэвшүүлье.
2012-12-19
AN:
Ta nar muulaad baigaagaas bish urid n hiideggui baisan ajluud odoo l hiigdej bainashd. Elbegdorj l avilgaliin zagalmailsan etsegiig barij yaliig n uuruulj chadlaa oor hen chadah baisiin. Bat uul huuli bus gazar olgolt duraaraa durgidag baisan niisleliig emhelj ehelj bna oor hen chadah baisiin. hudlaa hujaa gehees oor yum medehgui malnuud. Ta nar shig bolovsrolgui haraalnaas tsaashgui ajilgui arhichin zalhuu novshnuudaas bolood l mgl eh oron min hojgihgui baigaamshdee unendee
2012-12-19
Yamar ard tumen bna tiim tor bnaa gej:
Tenegee yoronhiilogch ard tumnii yaduug shiidehgui. parliamentiin zasaglaltai ulsad amidarch baigaagaa medehgui erguunuud setgegdel bichij yadag bnaa. avilga heel hahuulitai temtsey geheer enhbayariig yaj omoorch bna tegeed avilgaldaa idegdeed baihdaa taarsan uher mongolchuud yumda bid nar
2012-12-19
boldhuu:
za elbegee l bish shuuu.shuuh.prokuroor yu bolj bna.elbegee ajilaa daanch hiij chadsangui dee.uulan ih huleelt baisan yum
2012-12-19
Uhej baisan ch Dutuudorj-d sanalaa uguhgui yag dahij songogdoj haragdaach unevel taarna tam daa och!!!
2012-12-19
лханаа:
элбэгээ гарцаагүй сонгодоно өрсөлдөгчөө далд хийж авсан, тоолох машины программ гурван хүний хоёр нь элбэгээгийн төлөө өгөхөөр тооцож программистуудыг гартаа оруулсан монголчууд 80% нь сонгуульд оролцохгүй байсан ч 55%-иас дээших нь оролцсон дүн гарна. чадаж байгаа юманд аргагүй гэдэг энэдээ монголчууд харнаа
2012-12-19
маш үнэн үг хэлжээ машинаар л гарахгүй бол санахын чхэрэггүй шүү
Uhej baisan ch Dutuudorj-d sanalaa uguhgui yag dahij songogdoj haragdaach unevel taarna tam daa och!!!
zochin:
Enhbayar odoo es ch tuunii daraagiin songuulid garch ireh ni gartsaagui Unen zaaval yalna gedgiid tuuh haruulah tsag baih estoi l doo
2012-12-19
монгол хүн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх эрхийг оросын өөрчлөн байгуулалт горбачёв 2 өгсөн. талбай дээр бууз хуушуур зөөлгөөд хэвтэж байсан хүмүүс өгөөгүй.
2012-12-19
elbegee:
huts
2012-12-19
buyan Jargalsaihan bono shuu dee.
2012-12-19
zochin:
elbege bolnoo uur hen bdgin
2012-12-19
huzuugui tolgoitoi, elbeg daravgariig dahin songoj yavch bolohgui, hujaagiin shees mongoliig hudaldsan hulgaichiig shorond hiij shond duujilbel taarna, ter enhbayar luivarchin demii shee, yasan hashirdaggui har tolgoinuud ve ta narchini, ireeduin huvi zayagaa iim mangar mahan tolgoinuudad daatgaj bolno gejuu
2012-12-19
Улсын ерөнхийлөгч нь бие бялдар, царай зүсний хувьд Монголынхоо нүүр царай болох, нэг шалгуур баймаар. Энэ шалгуурт Элбэгдорж тэнцэхгүй ээ
2012-12-19
Boogii:
Ard tumen Elbeg Dorjiig songono. Yagaad gevel MAHN. MAH ene hoyr namyn avligachidyg namnaj baigaa uchraas demjij baina.
2012-12-19
Ерөнхийлөгчөөр Сү Батболдыг эсвэл М.Энхболдыг сонгох нь зүйтэй
2012-12-19
Элбэгдорж дахин сонгогдох эрхгүй хүн шүү.Монголчуудыг 2 таллан хуваасан, их ярихаас цаашгүй, сүр бараа багатай
2012-12-19
бобо:
Элбэгдорж,Багабанди 2-оос л сонгох хэрэгтэй монголчуудаа
2012-12-19
зочин:
Элбэгдорж итгэл алдсан. Яагаад: Овоо тахихгүй, одон тараахгүй гэж Энхбаярыг доош нь хийгээд байсан ЯАЛАА. МАХН гэсэн нэрийг ЯАЛАА.Шүүх прокурорыг өөрийн дураар ЯАЛАА. Шударга байя л даа гэсэн ЯАЛАА.Ард түмний ерөнхийлөгч болно гэсэн ЯАЛАА.Ард түмний чинь ихэнх нь ядуу хэвээрээ гэх мэт их юм бий.Ийм учир ард түмэн Модон бууг дахиж сонгохгүй.
2012-12-19
Yamar ard tumen bna tiim tor bnaa gej:
Tenegee yoronhiilogch ard tumnii yaduug shiidehgui. parliamentiin zasaglaltai ulsad amidarch baigaagaa medehgui erguunuud setgegdel bichij yadag bnaa. avilga heel hahuulitai temtsey geheer enhbayariig yaj omoorch bna tegeed avilgaldaa idegdeed baihdaa taarsan uher mongolchuud yumda bid nar
Za da medehgui ee. MAHN, MAN aas lav songohgui bsn deer blgui dee. Harin shine eh ornoo gsn erch huchtei humuus zugeer bn. Boldogson bol Ganbaatar, Magnai geed ugchihmeer bn sanalaa. Nam bish, huneer songolt hiivel zuitei bus uu? Oiriin 10-20 jil dandaa l heseg heden hun songoloo, uudelsen yum tun alga.
2012-12-19
ardchilal nertei amerikin gar xul xujaa elbegdorjiig buu songo
2012-12-19
halh mongol:
chi uigar shees bhaa ain hutsah umaa
2012-12-19
Яагаад байхгүй билээ. Монголын ард түмэн цөөхүүлхнээ ч арай илүү ноён нуруутай хүн олдоно. Тэр хүнийг л түмэн олон маань дэмжинэ гэдэг нь нэгэнт тодорхой. Тэгээд ч АН-ын сунгаанаас гархагүй лболов уу гэж таамаглаж байна. Өмнө нь яйхав нэгийг нь уйлуулж, хор найруулж байгаад гарсан. Тэр өрөө ч бас сайн цайруулсан. Монголын төлөө дусал цусаа ч урсгаагүй буурал толгойтой хүнд Улсын баатар гэдэгт эрхэм цолыг олгож, биднийг гайхашруулсан. дараа нь ард түмний сонгоогүй нэг нөхрийг УИХ-ын эрхэм гишүүний суудалд хүчээр суулгасан. Элбэгдорж гэдэг хүн энэ хоёр хүнд өрөө үнэхээр төлсөн ч надад, чамд, бидэнд өрөө төлөөгүй. Бидний төлөө юу ч хийгээгү, хийхийг ч хүсээгүй. иймээс би бухимдаж байна. Улс орон_ ард түмнийг талцуулах ажлыг л эхлүүлээд байна. хоорн
2012-12-19
mongol:
ta nar ih uhaan muu bn shuu mongolchuudaa bid odoo zuv tegtstei halh hunee songoh tsag irsen an, man bh ni chuhal bish ard tumnee negtgeh l hun heregtei ternees bish oirad hun turiin erhend bgaa tsagt mongol uls hagarch dain samuun uusch bsniig mash sain sanaj bh heregtei elbegdorj bol showchin l gar shte garal ugsaa ni todorhoi bus bidnii medej bgaagaar l zahchin geed bgaa bolohoos etseg ni uigaraas irsen hun um bgaa shte hj bgaa uildluudiig ni har ldaa huuliin baiguullaguudiig atgachaad duraaraa durgij bn shte
2012-12-19
Элбэгдорж л биш бол хэн ч хамаагүй Элбэгдорж олон ч хүн шууд ба шууд бусаар алсан олон ч хүн хэлмэгдүүлсэн луйварчин
2012-12-19
АРДЧИЛСАН НАМ ТӨР БАРИАД СУМ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫГ ХЯТАД ХҮНЭЭР ТАВИЖ БАЙГАА НЬ ОДОО МОНГОЛЧУУД МИНЬ ХЯТАДАД ХУДАЛДААЛАГДАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ ГЭЖ БОД ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАХИН СОНГОВОЛ БҮР АМАР ХУДАЛДААЛАГДАНА
2012-12-19
хэ хэ яаг даа. Монголын улс төрд хорны машин, төрийн хутгуур дахиад хэрэгтэй гэж үү
2012-12-19
Элбэгдоржийн төлөө би л лав саналаа өгөхгүй. Яага дгэвэл миний итгэл найдварыг дааж чадаагүй. Ингэж бодоэ байгаа хүн олонхи гэдэгт ч итгэж байна
2012-12-19
Ха ха чи битгий далдагна даа
2012-12-19
Төр:
Элбэгийг ерөнхийлэгчээр дахин сонгохгүй бол монголчууд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гээч болно. Өөр хэнийг сонгох юм бэ. Даан ч алга даа. Миний монголчууд ухаантай шүү. Ухаантай. Ерөнхийлөгчөө зөв олж сонгосон.
2012-12-19
ene.muu novshnuud ard tvmniig munhruulaad surtsan... hen shar tos gej bodohov chamaig shig daldganuuraas busad ni...
halh mongol:
chi uigar shees bhaa ain hutsah umaa
Ха ха чи битгий далдагна даа
Нямдорж тагнуулчуу маргааш нь хятадад дагаар орно гэсэн vг хятад байцаанд нугасгvй гар даа !!!!!
2012-12-19
irgenbm:
elbegdorj songogdon ghedee shudarga esn togtoj ogohgvi baigaa.,,,,,,,,,,,,,,ireh songuliar bol x.battulag eronhiilogch boloh todorhoi.
2012-12-19
Монгол эр хvн яагаад болохгvй гэж лавал Обамдуулахгуй байх шvv!!!!!!
2012-12-19
Хуцдаг муу хошного вэ чи !!!!! Монголын сор болсон эрчvvдыг хороож алсан муу шинжан уйгарын муу шээсийг зайлуулах хэрэгтэй !!!!! Монголд хар мортэй хавтсан муудсан бvхнээ хороож байдаг !! Ард тvмнийг хошигруулж байдаг ийм адгийн арчааагуй новшийг Зориг агсантай монголын ардчилалтай зvйрлvvлж болгvй 7 сарын 1 нд Сосор барам Батзандан Магнай Элбэгдорж нар бослого ходолгоон гаргаж 5 хvний амь нас авчихаад адаг сvvлд нь Цагдаагийн дарга нарыг хэлмэгдvvлсэн биз дээ ???? Ард тvмний нvдийг сохор гэж доромжилж Сагсайдаж болохгvй шvv !!!!!!!!!
2012-12-19
Энхбаяр нэр дэвшвэл ялах нь тодорохой ядаж дээл зохих юм даа.
2012-12-19
зов дэмжиж байна Алуурчин Элбэгдорж л биш бол хэн ч яахав !!!!!
2012-12-19
Та нарын энэ хуцах эрхийг чинь өгч гадаад пасспорт өмчтэй малтай болгож дуртай ажлаа хийх эрхийг чинь өгсөн Монголын Ардчилалын эцэг билэг тэмдэг Ардчилалын Цагаан Морь Цахиагийн Элбэгдоржтой өрсөлдөж зүрхлэх хүн байх уу Элбэгээгийн нэр түүхэнд Чингисийн дараа орж үлдэх болно коммунсмыг халж оросын дарлалаас чөлөөлсөн Элбэгэээд монгол хүн бүр баярлаж явах естой
2012-12-19
Элбэгэээ:
Та нарын энэ хуцах эрхийг чинь өгч гадаад пасспорт өмчтэй малтай болгож дуртай ажлаа хийх эрхийг чинь өгсөн Монголын Ардчилалын эцэг билэг тэмдэг Ардчилалын Цагаан Морь Цахиагийн Элбэгдоржтой өрсөлдөж зүрхлэх хүн байх уу Элбэгээгийн нэр түүхэнд Чингисийн дараа орж үлдэх болно коммунсмыг халж оросын дарлалаас чөлөөлсөн Элбэгэээд монгол хүн бүр баярлаж явах естой
2012-12-19
Элбэгдоржийн төлөө би л лав саналаа өгөхгүй. Яага дгэвэл миний итгэл найдварыг дааж чадаагүй. Ингэж бодоэ байгаа хүн олонхи гэдэгт ч итгэж байна
Хуцдаг муу хошного вэ чи !!!!! Монголын сор болсон эрчvvдыг хороож алсан муу шинжан уйгарын муу шээсийг зайлуулах хэрэгтэй !!!!! Монголд хар мортэй хавтсан муудсан бvхнээ хороож байдаг !! Ард тvмнийг хошигруулж байдаг ийм адгийн арчааагуй новшийг Зориг агсантай монголын ардчилалтай зvйрлvvлж болгvй 7 сарын 1 нд Сосор барам Батзандан Магнай Элбэгдорж нар бослого ходолгоон гаргаж 5 хvний амь нас авчихаад адаг сvvлд нь Цагдаагийн дарга нарыг хэлмэгдvvлсэн биз дээ ???? Ард тvмний нvдийг сохор гэж доромжилж Сагсайдаж болохгvй шvv !!!!!!!!!
Boogii:
MAHN. MAH ene hoyr avligach namyn hamgiin suulchiin bolomj bol yronhiilogchiin songuuli dahin yalagdval hezeech dahin uls tord togloj chadahgui bolno. tiim uchraas ene hoyr nam ard tumniihee tarhiig mash ih ugaah bolno.
2012-12-19
Та нарын энэ хуцах эрхийг чинь өгч гадаад пасспорт өмчтэй малтай болгож дуртай ажлаа хийх эрхийг чинь өгсөн Монголын Ардчилалын эцэг билэг тэмдэг Ардчилалын Цагаан Морь Цахиагийн Элбэгдоржтой өрсөлдөж зүрхлэх хүн байх уу Элбэгээгийн нэр түүхэнд Чингисийн дараа орж үлдэх болно коммунсмыг халж оросын дарлалаас чөлөөлсөн Элбэгэээд монгол хүн бүр баярлаж явах естой
Boogii:
Ard tumen Elbeg Dorjiig demjine.
2012-12-19
хэ хэ яаг даа. Монголын улс төрд хорны машин, төрийн хутгуур дахиад хэрэгтэй гэж үү
байж болох л хувилбарын нэг юм.
2012-12-19
ганбаатарыг сонгоё. одоо нэг төв халх хүнээр төрөө бариулах цаг нь болсон. ганбаатар хагарч бутарч бужигналдаж байгаа монголчуудыг эв нэгдэлтэй болгож эх орныхоо баялгыг ард түмэнд өгч чадна.
2012-12-19
зов дэмжиж байна Алуурчин Элбэгдорж л биш бол хэн ч яахав !!!!!
Женко Баттулга Монгол түмний эв нэгдлийн илэрхийлэл болж чаднаа...
2012-12-19
ELBEGDORJ L BISH BOL hen ch yahav.
2012-12-19
Женко Баттулга Монгол түмний эв нэгдлийн илэрхийлэл болж чаднаа...
Дүгнэлт:
Өмнө нь гараар тоолдог байхад сонгуулийн урьдчилсан мэдээ 2 цагийн дараагаас шууд гарч эхэлдэг байсан. Одоо таг чиг,юугаа нуугаад байгаа юм бүү мэд болсон. Энэ удаагийн сонгуульд Элбэгдорж үндсэндээ өрсөлдөгчгүй орж байгаа болохоор зардлаа хэмнэх гэж 35 хоног болгож л дээ. Өнгөрсөн 4 жилд энэ хүн юу хийж бүтээсэн юм бэ? гээд эргээд харсан чинь нийгмээс оноо авахын тулд салбар бүртээ дээгүүр хүмүүсийг өөрийнхөө талд урвуулахаар одон медаль бөөндсөн, цалин шагнал урамшуулалын хэмжээг тэнгэрт хадтал нь нэмсэн. Мэдээж энэ нь нэрээ гаргаж сайн хүн болж харагдах гэж тэр шүү дээ. 20 орчим тэрбум төгрөгөөр гадаадын олон орноор амжиж зугаалсан. За тэгээд ганц чаддаг юм нь нохой гурав харагдтал ярих, илтгэл тавих гэдгийгээ бүр ч амжилттай батлан харуулж чадсан гэхэд болно.
2012-12-19
yag vnen.
хэн хэн хэн?
2012-12-19
багаа:
нээрэн юу хийсэн юм бэ АН ын хийсэн гэх юмнаас жаал зулгаах байхдаа ард түмэн тэнэг бишшүү одоо гоширхоо байсан шш
Мэдээж Элбэгдорж ерөнхийлөгч л ахин сонгогдыштээ өөр хэн түүнтэй өрсөлдөх юм бэ бодоод үзээч
2012-12-19
Яагаад байхгүй билээ. Монголын ард түмэн цөөхүүлхнээ ч арай илүү ноён нуруутай хүн олдоно. Тэр хүнийг л түмэн олон маань дэмжинэ гэдэг нь нэгэнт тодорхой. Тэгээд ч АН-ын сунгаанаас гархагүй лболов уу гэж таамаглаж байна. Өмнө нь яйхав нэгийг нь уйлуулж, хор найруулж байгаад гарсан. Тэр өрөө ч бас сайн цайруулсан. Монголын төлөө дусал цусаа ч урсгаагүй буурал толгойтой хүнд Улсын баатар гэдэгт эрхэм цолыг олгож, биднийг гайхашруулсан. дараа нь ард түмний сонгоогүй нэг нөхрийг УИХ-ын эрхэм гишүүний суудалд хүчээр суулгасан. Элбэгдорж гэдэг хүн энэ хоёр хүнд өрөө үнэхээр төлсөн ч надад, чамд, бидэнд өрөө төлөөгүй. Бидний төлөө юу ч хийгээгү, хийхийг ч хүсээгүй. иймээс би бухимдаж байна. Улс орон_ ард түмнийг талцуулах ажлыг л эхлүүлээд байна. хоорн
zsss:
tenegteed baigaarai nuutssaad baih yum baihgui S.Bayar oyu tolgoid golloh nolootei oroltsnoniig teneg hun ch medej baigaa. eronhiilogchoos eronhii said iluu erh medeltei baidag yum tiimerhuu asuudal deer teneg mahan tolgoi min yadaj undsen huulia olj unsh
2012-12-19
tombandi:
Bagabandiigaa ursulduulye. Manai hun oyutolgoigoos ovoo mungu tsohison sanhuugeer ailtgui
2012-12-19
MAN 4 deh udaagaa songuuld yalagdana.
2012-12-19
лхам:
хуцваа
2012-12-19
лхам:
Энхтөвшин бол Энхбаярын оймсийг үэнэрлээд гүйдэг эр ерөнийлөгч болж чадах уу.Өөрийн толгойгүй боловсролгүй нөхөр шүү дээ. Батэрдэнэ аврага гэдэг нэрээ хадгалж явахаас улс орон удирдаад явчих ухаан тэр хүнд байхгүй. эр зориг ч байхгүй. Бас л тэрбищдагватай хамт луйвар хийдэг эр шүү дээ. Хэнтий хамаг хөрөнгийг яаж луйварсаныг хүн бүр мэднэ дээ. Нямдорж гишүүн бол шудрага, цэвэр, үнэнч хүн. Энэ хүн л ерөнхийлэгч болох ёстой. Элбэгээ одоо болноо. энэ хүн байвал монгол орон тусгаарлагдана, Орос ,Хятадын харилцаанд маш муугаар нөлөөлж байна. Худлаа ярихаас өөр юу ч мэдэхгүй нөхөр гэдгээ харууллаа.
2012-12-19
Нямдорж тагнуулчуу маргааш нь хятадад дагаар орно гэсэн vг хятад байцаанд нугасгvй гар даа !!!!!
mahn-n darga enhbayariig saihan hun geed songoson chin adgiin novsh bailaa suu dee. er n tanidagui burhanaas, tanidag chotgor deer gedeg nunen shuu. Elbegeeg sohgoson deer dee.
2012-12-19
Enkhbayar esvel Enkhtuvshin ene 2 oos uur songolt bhgui de...
2012-12-19
saihan hun heregui,sain hun heregtei.
2012-12-19
ENHBAYARIIG SONGOH YUM UU. aa. ELBEGDORJ N ARAI ILUU BAIH AA.
2012-12-19
Алтай:
МАН-ын Ө.Энхтүвшин болно. Одоо тохироо нь бүрдэж, цаг нь болсон нөхөр. Сайхан ч ерөнхийлөгч болно. Ер нь МАН-ын хүн л ерөнхийлөгч болно. Бас Нямаагийн ЭНХБОЛД гэж сайн хүн байна. Сайхан, түвшин, ёстой л эв нэгдлийн бэлэгдэл гэмээр Ерөнхийлөгч гарна даа. За тэгээд л үзээд бай даа. Энэ ерөнхийлөгч мэдэхгүй, зураг төөрөг нь хэлнэ.
2012-12-19
байж болох л хувилбарын нэг юм.
mahn-n darga enhbayariig saihan hun geed songoson chin adgiin novsh bailaa suu dee. er n tanidagui burhanaas, tanidag chotgor deer gedeg nunen shuu. Elbegeeg sohgoson deer dee.
saihan hun heregui,sain hun heregtei.
chinii ongod haluurchee.
2012-12-19
DARXAN ABRAGA BAT-ERDENE GEJ MINII ONGOD XELLEE
2012-12-19
Монгол эр хvн яагаад болохгvй гэж лавал Обамдуулахгуй байх шvv!!!!!!
лхам:
хуцваа
chinii ongod haluurchee.
zochin:
elbegdorj ahin songogdvol mongol uls budaa bno,oyu tolgoig gadniihand ogson hamgiin nuuts noenton bol elbegdorj..
2012-12-19