
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хими цэвэрлэгээ болон угаалгын газруудад асттестатчлалыг явуулсан байна. Аттестатчлалд 39 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсанаас "Болор”, Япон” “Оранж”, "Итали" зэрэг 9 хими цэвэрлэгээний газар авах ёстой 260 онооны 80 хувиас дээш оноо авч аттестатчлалд тэнцсэн байна .
Харин аттестатчалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд хими цэвэрлэгээний ажил, үйлчилгээний MNS 5353:2004 стандартын болон нийслэлд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын мөрдөлт хангалтгүй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй байжээ. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний талаар мэргэжлийн байгууллагаас туслалцаа, дэмжлэг авдаггүй, дүгнэлт гаргуулдаггүй, агааржуулалтын систем нь MNS 4990:2000 стандартын шаардлагад нийцээгүй, гал гарсан нөхцөлд хэрэглэх унтраагч хөөс, элс болон гал унтраах зориулалтын бусад хэрэгсэл байхгүй гэх мэт зөрчил гарсан байна.
Түүнчлэн үйлчилгээнд хэрэглэж байгаа химийн бодис нь органик уусмал мөн эсэх болон химийн шинж чанар, томьёо нь тодорхойгүй, химийн бодисын олголт, зарцуулалтын бүртгэлгүй, химийн бодисыг зөөвөрлөх, хадгалах, хэрэглэхдээ аюулгүй байдлыг хангах стандартыг мөрддөггүй зэрэг нийтлэг дутагдал илэрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ