Хөлбөмбөгийн ДАШТ явагдах цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийлээ

img

Хөлбөмбөгийн XX удаагийн ДАШТ  2014 оны  VI сарын 12-ноос  VII сарын 13 – ны хооронд Бразил улсын 12 хотод зохион байгуулагдах  билээ. ДАШТ болох цэнгэлдэх хүрээлэнгүүд эхнээсээ ашиглалтад орж эхэлсэн бөгөөд эхнийх нь өнгөрсөн  долоо хоногт Форталезе хотод нээлтээ хийсэн “Кастелао ” цэнгэлдэх юм. Тус цэнгэлдэх 250 сая ам.доллараар боссон бөгөөд 67 000 хүний суудалтайгаар бүтээгдсэн байна. Энэхүү цэнгэлдэхийн нээлтэд Бразил улсын Ерөнхийлөгч Дильма Руссеф оролцжээ. Ойрын хугацаанд ДАШТ явагдах бас нэг цэнгэлдэх болох 62 000 хүний суудалтай “Минерао” нь  Бело – Оризонте хотноо нээлтээ хийнэ. Будаг нь ханхалсан шинэхэн цэнгэлдэхүүдэд зохион байгуулагдах анхны арга хэмжээ нь 2013 оны VI сарын 15 – 30 - ны хооронд явагдах FIFA Confederetions Cup буюу тив тивийн аваргууд шилдгээ шалгаруулах Тив хоорондын аваргуудын тэмцээн юм. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ