
Хачин юм их байдаг ажээ. Хэсэг морины хорхойтны яриаг сонсох завшаан тохиов. Олны танил нөхөд биш тул нэрийг нь хэлээд яахав. Тэгээд ч зөвшөөрөл аваагүй юм. Тэд ийн ярих ажээ.
“Хэнтий чиглэлийн хурдан удмын морь сонирхлоо. Зар ч цөөнгүй л байна. Морь сайн таних хүнгүй хэцүү юм. Ах овоо гадарладаг ч өдийд танигддаггүй гэх юм. Үс, ноос нь гүйцэхээр тэгдэг юм уу, бүү мэд.
Нэг зарын дагуу очиж үзлээ. “Эмээлт” захад аваад иржээ. 500 сая гэж байна. Морь нь ч морь юм. Гэхдээ Хэнтий чиглэлийнх гэдгийг нь яг таг нотлох баталгаа алга. Он гараад хавар болчихвол үнэ нь талийчихна даа” гэлцэнэ.
Үүнээс үзвэл хурдан удмын морь ирэх хавраас тэрбум хавьцаа яригдах нь ээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ