Хөлбөмбөг: Карлос Бъянки “Бока Жуниорс”-д эргэн ирлээ
Сүүлийн жилүүдэд өөрсдийн хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй байгаа Аргентиний алдарт “Бока Жуниорс” клуб өөрийн дасгалжуулагч Хулио Сесар Фальсиониг халж оронд нь алдарт дасгалжуулагч Карлос Бъянкиг эргүүлэн авчирлаа.
Карлос Бъянки “Бока”-г 1998-2001, 2003-2004 онуудад дасгалжуулахдаа Либертадорсын цом-3, Тив хоорондын цом-2, Аргентины аваргаар 2 удаа тус тус түрүүлүүлж байжээ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ