
Майачуудын хуанли дуусч дэлхий сөнөх гэж байгаа, энэ сарын 21 бол дэлхийн сүүлчийн өдөр гэх зэргээр олны сэтгэл зүйн нөлөөлсөн худал үг тараасан хүмүүсийг шийтгэж эхэлсэн.
Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь христийн итгэгч хүмүүс байсныг тогтоожээ.
Хятадад 1990-ээд оноос христийн шашин дэлгэрч эхэлсэн юм.
Тэдний сүсэг бишрэлээр бол “Бүхнийг бүтээгч бурхан шүүлтийн цагаа эхлэж байгаа нь тэр” гэнэ.
Мөн түнэр харанхуй болж, гэрэл цахилгаан тасарна гэдэгт бат итгэчихээд байгаа хүмүүс их бий. Хамгийн олон хүнийг хамраад байгаа хотуудаар Чинхай, Фужиан хотыг нэрлээд байгаа. Синьхуа агентлагийн мэдээлснээр 100 гаруй хүн баривчлагдаад байгаагийн 70 орчим нь дээрх хотын оршин суугчид байжээ.
Хятадын цагдаа нар энэ төрлийн мэдээ дамжуулсан хүмүүсийг баривчлаад зогсохгүй, тэдний бэлдсэн зүйлсийг ч мөн хурааж байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ