Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Хоёр мэлхийт гэдэг газар энэ сарын 2-ны өдөр хээрийн түймэр гарчээ.
Түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын аврагчид ажиллаж бүрэн унтраасан байна. Энэ үеэр 7500 га газар шатсан аж.
Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хавтгайн даваа хэмээх газарт энэ сарын 2-нд ойн түймэр гарч улмаар 6-7 га орчим талбай шатжээ. Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж цурманд оруулсан байна.