Нүдний торлог бүрхэвчийн сонирхолтой фото
Нүд бол хүний мэдэрхүйн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай нь. Эдгээр зургийг Арменийн гэрэл зурагчин Сюрин Манвелян авчээ. Уг зургаар хүний нүдний талст хөгшрөл хэрхэн явагддагийг харуулахыг зорьжээ. Нүдний торлог бүрхэвч ямар өнгөтэй болох, насжилтын явцад хэрхэн өөрчлөгддөг зэргийн харуулсан юм. Энгийн нүдээр харахад торлог бүрхэвч, хүүхэн хараа нь энгийн харагдах боловч нарийвчлалтай дурангаар харахад ямар нарийн хээ, талстуудтай байдаг нь харагдана. Мөн нүдний харц нь хүний зан төрх, ааш авир, сэтгэл санааны байдал төлөвийг илэрхийлээд зогсохгүй харилцагч хүндээ сэтгэл зүйн нөлөө үзүүлэх чадвартай байдаг.”Дуу шуугүй” харц нь бие хүнийхээ адил давтагдашгүй өвөрмөц чанартай, үргэлж хувирч өөрчлөгдөх увидастай байдаг байна.










Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ