Умард Солонгосын хиймэл дагуул дуу дамжуулахаа больжээ

img

Арванхоёрдугаар сарын 12-нд хөөргөсөн Умард Солонгосын хиймэл дагуул  тойрог замд орсон хэдий ч түүнээс ямар ч дохио ирэхгүй байгаа, эсвэл дохио  хэтэрхий сул байгаа гэнэ. Гарвард-Смитсоны одон ордны физикийн төвийн мэргэжилтэн Жонатан  Макдауэлл Франс пресс агентлагийн сурвалжлагчид ингэж хэлжээ. “Кванменсон-3” хиймэл дагуул эвдэрсэн байж магадгүй, гэхдээ  ерөөс  ажиллаж байсан эсэх нь огт тодорхойгүй байгаа юм гэж Макдауэлл тэмдэглэсэн байна. Умард  Солонгосын хиймэл дагуул сансарт аль хэр удаан байхыг тооцоолоход хэцүү, гэвч тойрог замын өндөр болон зохих өндөр дэх агаарын  нягтралаас үзвэл, тэнд хоёр жил байх болов уу гэж Макдауэлл хэлжээ. “Кванменсон-3” хиймэл дагуулын тойрог замын өндөр нь 505,4 км-ээс 588,9 хүртэл км  ажээ. Умард Солонгосын эрдэмтдийн боловсруулсан технологи “баараггүй” гэдгээ харууллаа гэж хиймэл дагуул хөөргөсний дараа БНАСАУ зарласан юм.  Дэлхийн гадаргууг ажиглаж, цаг уурын мэдээ цуглуулж, түүнчлэн Ким  Ир Сен, Ким Чен Ир нарын тухай эх оронч сэдэвтэй дуу дамжуулах  зорилгоор сансрын аппаратыг хөөргөснийг  Умард Солонгосын албан ёсны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд уламжилж байсан юм. Умард Солонгосын хиймэл дагуул хөөргөснийг дэлхийн хамтын нийгэмлэг эрс буруушааж, үнэндээ бол цэргийн зорилгоор баллистик пуужин туршиж байна хэмээн  БНАСАУ-ыг сэжиглэж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

klsnad:
gehdee l ovo ulsdaaaa....
2012-12-19