Берлускони: Итали Евро бүсийг орхиж магадгүй

img

Итали улсын экс ерөнхий сайд Сильвио Берлускони өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр манай улс евро бүсийн холбоог орхиход бараг бэлэн болсон тухайгаа хэлжээ. Тус улс Европын төв банкнаас багагүй хэмжээний зээл тусламж авч байсан. Гэсэн хэдий ч тэрбээр Германы тал Европын төв банкыг хүлээн зөвшөөрөхгүй бол, манай улс евро бүсийг шууд орхино гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Ингэхдээ тэд өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр эргэн эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэх болно хэмээн ярьсныг Италийн төв телевизээр дамжуулсан юм. Берлускони энэ сард мөн л олныг гайхшруулах мэдэгдэл хийсэн нь улс төрийг орхино хэмээн баттай хэлж байснаасаа ухарч ирэх энэ хоёрдугаар сард болох сонгуульд ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон тухайгаа зарласан явдал юм. Одоо 76 настай улс төрч “Эрх чөлөөт ард түмэн” намаас нэр дэвшихээр болжээ. Мөн одоогийн Ерөнхий сайд Марио Монтигийн Засгийн газар Италид асар их гарз хохирол авч ирж байна гээд түүнийг Ерөнхий сайдын суудлаас буулгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Сильвио Берлускониг өнгөрсөн оны аравдугаар сард татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, эдийн засагт хохирол учруулсан зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон билээ. Гэвч тэрээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, давж заалдсаар байсан ч түүнтэй холбоотой шинэ хэрэг нэмэгдсээр байсан юм. Тэрээр насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр мөн шүүхэд дуудагдаж байсан юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ