Энэ жилийн Twitter-ийн топууд
Дэлхий нийтээрээ “жиргэдэг” болсон нь хамгийн хурдан, хамгийн товчхоноор мэдээлэл солилцох, түгээх арга болж байгаа. Нийгмийн сүлжээний энэ сайтаар дамжуулан сая сая хүн үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлж байгаа. Мэдээж хэрэг хамгийн онцгой үйл явдлуудын араас хүмүүс сэтгэгдэл бичиж өөрийн санал бодлыг илгээдэг. Энэ жилийн Twitter-ийн хамгийн олон “re-tweet” авсан мэдээнүүдийг тодруулсан байна.
АНУ-ын сонгуульд Барак Обама ялалт байгуулсан гэсэн мэдээнд 31 сая хүн “re-tweet” хийсэн байна.
Мөн л АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой жиргэээ. Барак Обамад баяр хүргэхээр нэг минут тутамд 327 мянга гаруй хүн Twitter-ээ ашиглаж байсан. Харин тэр өдөртөө нийтдээ 35 сая хүн Twitter-ээр дамжуулан өөрийн санал бодлоо илэрхийлжээ.
“Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр тамирчдын хэн нь ямар амжилт гаргах тухай мэтгэлцээн 16 өдрийн туршид 150 сая гаруй хүн энэ хуудсаар зөвхөн олимпийн наадмын тухай ярьцгаажээ. Тэдгээрээс 200 метрийн зайн гүйлтийн тамирчин Усайн Болтын тухай нэг минут тутамд л гэхэд 800 мянган хүн жиргэж байсан гайхалтай тоо байна.
Энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг нь “Лондон-2012” зуны олимпийн наадам байсан. Наадмын хаалтын ажиллагаанд 1990-ээд оны дунд үеийг байлдан дагуулж байсан охидын “Spice Girls” хамтлаг тайзнаа гарч ирэх үед минут тутамд 115 мянга гаруй хүн энэ гайхалтай мэдээний тухай жиргэсэн байна.
Сирийн иргэний дайны тухай элдэв мэдээ энэ жилийн халуухан сэдвүүдийн нэг байсан юм.
Тархины хорт хавдраар нас барсан зургаан настай бяцхан охины дурсгалыг хүндэтгэн дуучин Жастин Бибэр “Би чамд хайртай бяцхан охин минь” гэж бичсэнээр 220 мянган хүн түүний жиргээнд хариу бичжээ.
Алдарт дуучин Уитни Хьюстон нас барлаа гэсэн харамсалтай мэдээний дор 10 сая хүн харамсан гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.
MTV-гийнёслолын арга хэмжээн дээр X Factor шоунаас төрөн гарсан One Direction хамтлаг оны шилдэг поп хамтлагаар шалгарсан нь тэдний шүтэн бишрэгчдэд таатай мэдээ байсан бололтой. Энэ жиргээний дор 14.7 сая хүн сэтгэгдэл үлдээсэн байна.
Америкт бейсболын багуудын хагас шигшээд үлдэх өрсөлдөөний сүүлийн таван минутад үзэгчдийн дундах тааварт 13.7 сая хүн жиргэсэн байна.
Евро-2012 хөл бөмбөгийн тэмцээнд Испани, Итали хоёрын финалын тулааны үеэр минутад 267 мянган хүн жиргэжээ.
Э.Мөнхнасан










СЭТГЭГДЭЛ БИЧИХ