АНУ-д 11 настай сурагч сургуульдаа гар буутай иржээ

img

Америкийн Юта муж улсын цагдаа нар  сургуульдаа гар буутай ирсэн 11 настай жаал хүүг мягмар гаригт саатуулжээ. Ньютаун хотод (Коннектикут муж улс) өнгөрсөн  долоо хоногт болсон хэрэг явдал давтагдвал өөрийгөө хамгаалахаар гар буутай ирсэн юм хэмээн тэр хүүхэд хэлсэн байна. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар, түүний буутай явааг ангийнх нь хоёр хүүхэд багшдаа хэлжээ. Багш тэр даруй цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдсэн байна. Сургуульд хүрэлцэн ирсэн цагдаа нар хүүгийн үүргэвчээс цэнэглээгүй гар буу, сум  гаргаж авчээ.  Жаал хүү өөр сурагчийг буудах гэж байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа ажээ. Ерөнхийлөгч Барак Обама зэвсэг худалдаалахыг хориглох тухай хуулийн төслийг дэмжинэ.  Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей  Карни мягмар гаригт мэдээлэл хийхдээ ингэж мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл, ерөнхийлөгч энэ чиглэлээр хэд хэдэн сенатчийн тавьж байгаа хүч чармайлтыг дэмжиж, зөвшөөрөлгүй худалдаачдаас ийм зэвсэг худалдан авах боломж олгосон цоорхойг хууль тогтоомжоос хасах хэрэгтэй хэмээн үзэж байна гэж Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nanashi:
yamart aimar ym be
2012-12-20
hehehh amia hamgaalna gejiishd neg baagii buutai orood irvel erguuleel budaltsah yum bainaldaa
2012-12-20
nuguu amerikiig shuteed uhchih geed baidag humuus yagaad seegii bichihgui tag bainaa xaxa
2012-12-19