Хөлбөмбөг: Мичу шигшээдээ дуудагдах уу?

img

Английн Премьер Лигийн “Свонси” багийн тоглогч Мигэль Перез Куэста буюу Мичу өөрийн шилдэг тоглолтоороо олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Энэ жил 26 настай Мичу Испаний “Райо Валлекено” багаас 2 сая паундаар “Свонси”-д  ирсэн даруйдаа 18 тоглолтонд 13 гоол оруулж багийнхаа лидер болоод байгаа билээ. Түүнийг сонирхсон багууд ч нэмэгдэж, үүнийгээ дагаад хөлбөмбөгийн зах зээл дээрх үнэ нь өссөөр байна. Испаний шигшээ багийн дасгалжуулагч Висенте Дель Боске түүнийг шигшээдээ дуудахаар тоглолтыг нь анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгджээ. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ