
ОХУ – ын шигшээ болон Лондонгийн “Арсенал” клубын тоглогч А.Аршавиныг эхнэрээс салж, 32 настай Британийн загвар өмсөгч Лейлани Даудинтай уулзах болсон гэсэн мэдээ ОХУ болон Британийн хэвлэлүүдээр гарах боллоо.
Л.Даудин нь А.Аршавинаас өмнө “Вэст Хэм”–ийн хамгаалагч байсан Анвар Уддин, Ирландын шигшээгийн Марк Уилъямс, “Ньюкастл” – ийн Стивен Тэйлор болон экс “Миддлсборо” – гийн тоглогч Жереми Алиадер нартай холбогдож байжээ.
Ер нь түүнийг хөлбөмбөгчдөөр дагнадаг гэхэд буруудахгүй бололтой. Ямартай ч энэхүү мэдээллийг А.Аршавины хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн байна.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ