Кристин Стюарт муухай аашилсандаа хүлцэл өчив

img

Ирэх онд шинэ уран бүтээлд, тэр тусмаа инээдмийн кинонд хүч сорихоор зэхэж байгаа залуу жүжигчин Кристин Стюарт дураараа зантай, ааширхуу нэгэн. Энэ байдлаа тэрээр ил  гаргаж ойр орчиндоо байсан хүмүүст уурлаж эвгүй зан гаргажээ. Тухайн үед Кристиний  уурлах шалтгаан нь хүмүүс түүний хувийн  амьдралыг хэт их сонирхож, элдэв яриа гаргах  болсонтой холбоотой аж. Залуу эмэгтэйг талаар янз бүрийн хов жив ярьцгааж, түүнийг тайван байх нөхцөл олгохгүй байсан нь бухимдхад хүргэсэн гэнэ. Гэвч тэрээр өөрийн гаргасан таагүй үйлдэлдээ хүлцэл өчин “Тэр үед би нэлээд ядарсан байсан, эргэн тойронд байгаа хүмүүс жиг жуг хийлдэж миний тухай ярилцах нь таалагдаагүй учраас гэнэт уурлачихсан. Үнэндээ би тийм муухай ааш гаргая гэж бодоогүй” гэсэн байна. Залуу авхайг уурлуулах  болсон гол яриа нь түүний өнгөрсөн долдугаар сард найз залуу Роберт Паттинсоныг хууран мэхэлсэн тухай яриа байжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ