
Өнгөрсөн жил архины хордлогын улмаас таалал төгссөн гэгдэж буй дуучин Эми Уайнхаусын хэргийг өчигдрөөс дахин шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэрт дуучны цогцост дахин шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн өөр нэгэн шинжээч түүний үхлийн шалтгаантай холбоотой эцсийн дүгнэлтэд задлан шинжилгээний зарим хариу зөрүүтэй байгаа аж. Тиймээс дуучны цогцост дахин шинжилгээ хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 08-нд цогцост хийсэн мөрдөн шалгалтын дүгнэлтийг Лондоны “Camden Council”-д олон нийтэд мэдээлэх гэнэ.
Эми Уайнхаусын цусанд 416 милограмм алкохол илэрсэн хэмээн өмнөх дүгнэлтэд бичигдсэн бол сүүлийн шинжилгээний явцад энэ хэмжээ 350 милограмм гарсан. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлтэд мэдээлнэ хэмээн ярьжээ. Түүнчлэн дахин шинжилгээний явцад түүний цогцост алкохол их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн зүйл байхгүй хэмээх дүгнэлт гарах магадлал өндөр байгаа тухай ч дурдсан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ