Хөлбөмбөг: Ж.Буффон “Ювентус” – тэй гэрээгээ сунгахаар боллоо

img

2006 оны  Дэлхийн аварга, Италийн шигшээ болон “Ювентус” багийн хаалгач Ж.Буффон багтайгаа хийсэн  гэрээгээ 2 жилээр нэмж сунгах тохиролцоонд хүрлээ гэж Football Italia мэдээллээ. Энэ жил 34 настай хаалгач маань энэ хугацаанд жилийн 4 сая еврогийн цалин авах бөгөөд баг нь хэрвээ Италийн аваргаар түрүүлбэл нэмж 1 саяыг халааслах юм. Одоогийн байдлаар Италийн “Сери А” – г   “Ювентус” клуб 41 оноотойгоор тэргүүлж байгаа бөгөөд удаах байрт яваа “Интер” – ээс 7 онооны илүүтэй явж байгаа билээ. Ж.Буффон “Парма” – д 6 улирал тоглон 2001 онд “Ювентус”  - д ирснээс хойш өнөөдрийг хүртэл багийнхаа төлөө 419 тоглолтонд оролцжээ. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ