
МҮОХ-ны Олимпийн чуулган өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг тус чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл оролцож байгаа аж. Чуулганд оролцогчид олимпизмийн үзэл санаа, суртлыг түгээн дэлгэрүүлэх, олимпийн залгамж халааг бэлтгэх зэрэг асуудлаар үзэл бодлоо илэрхийлж байна. Мөн ирэх 2013 оны төлөвлөгөө, 2016 оны олимп хүртэл бүс нутгийн, тивийн зэрэг 11 спортын наадамд баг тамирчидаа хэрхэн бэлтгэх талаар ярилцаж байна. Чуулганы төгсгөлд МҮОХ -г ирэх дөрвөн жилд удирдах ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийн нэгийг сонгох юм. Санал хураалтыг нууцаар явуулах аж.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд одоогийн тэргүүн Д.Загдсүрэн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхийлөгч, Голомтын хэмээн овоглуулах болсон Д.Баясгалан, Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар нэр дэвшсэн юм. Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжавыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй нэр татсан тухай яригдаж байгаа ч албан ёсоор энэ тухайгаа бигээр мэдэгдээгүй. Тийм болохоор МҮОХ-ын ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалтад орох эрхтэй хэвээрээ байгаа хэмээн Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ