Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Пак Кын Хе ялалт байгуулснаар тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов. Тэрбээр өөрийн гол өрсөлдөгч Ардчилсан нэгдсэн намаас нэр дэвшсэн Мүн Жая Инийг саналын хувьд илүүтэйгээр ялж ирэх таван жилд Солонгосын “Хөх ордны” эзэн болж байгаа юм. Түүний ялалтад эдийн засгийн байдал нь нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр нэгдсэн дүн гарагүй байгаа хэдий ч саналын 50-иас илүү буюу 50.1 хувийг авсан учир түүний ялалтыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Тэдгээр хүмүүсийн тоонд Ардчилсан нэгдсэн намаас нэр дэвшсэн түүний гол өрсөлдөгч нь ч санал нэгтэйгээр хатагтай Пакийн ялалт байгуулсныг хүлээж зөвшөөрчээ. Хатагтай Пак бол өмнөх удирдагч Пак Чон Хэгийн охин юм.
Иргэдийн ярьж буйгаар хатагтай Пакийн мөрийн хөтөлбөр, эдийн засгийн эргэлт хийх тухай голлон анхаарах ёстойг гол чиг баримтлалаа болгосон илүү үнэн бодитой бөгөөд биелэх магадлал өндөртэйг хэлж байгаа.
Хатагтай Пак Кын Хе саналын хувьд илүү гарсан гэдгээ мэдэж хүмүүс баяр хүргэж эхэлсний дараагаар дэмжигчиддээ хандан “Энэ ялалт бол та бүхний итгэл үнэмшил, хүсэлтээр бий болсон” хэмээн хэлжээ.
Э.Мөнхнасан