Их Британи ирэх онд Афганаас 3800 цэргээ гаргана

img

Их Британийн ерөнхий сайд Девид Кемэрон парламентийн гишүүдэд ирэх онд Афганистанд байгаа 3800 цэргээ эргүүлэн гаргах тухай хэлсэн байна. Британийн цэргүүдийн дийлэнх нь Афганы Хэлманд аймагт төвлөрч байгаа юм. Энэ жилийн зул сарын баяраас өмнө хэд хэдэн ээлжийн цэргүүдийг тус улсаас гаргахаар ажиллаж байгаа аж. Ирэх оны сүүлч гэхэд Афганд ердөө 5200 орчим цэрэг үлдсэн байхаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээр цэргүүдийг 2014 оны долдугаар сар гэхэд бүр мөсөн тус улсаас гаргана гэж тооцож байгаа аж. 2001 оноос хойш Британийн 438 цэрэг амь насаа алдсан  гэсэн статистик мэдээ байна. Зөвхөн Их Британи гэлтгүй НАТО ч цэргүүдээ 2014 он гэхэд Афганаас гаргахаар хэлэлцэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд АНУ-аас 60 мянган цэрэг Афганд очсон бөгөөд тэдгээрийн 23 мянган нь энэ жил эх нутагтаа эргэн ирсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SAS army:
Britsh army is best.
2013-05-18