
УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Д.Арвин Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзаж Ардчилсан намд гишүүнээр элсч байгаа юм. Тэрээр дөнгөж сая Ардчилсан намын гишүүний үнэмлэхээ Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гардан авлаа.
Тэрээр үнэмлэхээ гардаж авсныхаа дараа Ардчилсан намд элссэн маань "Урвалт биш сонголт юм" гэлээ. Мөн "Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ төлөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын хийж байгаа ажил нь нийцэж байгаа" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ