В.Путиний өнөөдөр хийх хэвлэлийн хурлыг шууд дамжуулна

img

Оросын ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш  оросын болон гадаадын сэтгүүлчдэд  зориулсан анхны хэвлэлийн хурлаа өнөөдөр өөр газарт, яг үд дундад хийж эхлэнэ. Путин хэвлэлийнхэнтэй долоон удаа ингэж уулзсан юм. Харин тэр ерөнхий сайд байхдаа ийм хэвлэлийн хурал хийхээс татгалзсан юм. Ер нь том хэвлэлийн хурал Кремлийн 14 дүгээр корпусын Дугуй танхимд болдог байсан бөгөөд гэвч одоо энэ танхим засвартай байгаа ажээ. Тиймээс  уулзалтыг өөр газар – Краснопреснийн эрэг дэх Олон улсын худалдааны төвд хийхээр болсон байна. Энд ажиллах бүхий л нөхцөл бүрдүүлсэн бөгөөд  зохион байгуулагчид Интернэт (төлбөргүй wi-fi) тавьж, буфет ажиллалуулах ажээ. Асуулт, хариултыг англи, франц герман хэлээр орчуулах юм байна. Нэг мянга гаруй сэтгүүлч томилогдсоноос 1040 ны оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, 186 нь гадаадын сэтгүүлч байна. Хэвлэлийн хурлыг холбооны улсын телевизийн “Россия 1”, “Россия 24” болон “Нэгдүгээр” суваг, “Маяк”, “Вести ФМ”, “Радио России” радиостанцаар шууд нэвтрүүлэх ажээ. Энэ хэвлэлийн хурал нэг цаг үргэлжлэхгүй нь лавтай. Одоогоор телевизээр дамжуулсан шууд нэвтрүүлгийн дундаж хугацаа гурван цаг байна. Хэрвээ түрүүнд нь сэтгүүлчидтэй Путиний хийж байсан уулзалтуудыг эргэн санавал, энэ удаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн уригдсан төлөөлөгчдийн тоо нэмэгдэж,  ингэснээр тэдэнтэй ярилцах хугацаа уртсах нь лавтай. Хэрвээ 2001 онд ердөө 400 сэтгүүлч оролцож,  22 асуулт тавьж байсан бол, 2008 онд 106 асуулт тавьж, үүнд төрийн тэргүүн 4 цаг 40 минут хариулсан юм. Холбооны Хуралд илгээлт танилцуулсны дараа том хэвлэлийн хурал хийх гэж байгаа нь бүрнээ зүй ёсны хэрэг бөгөөд  гол гол асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж олгоно гэж Кремлийн засаг захиргааныхан нь түрүүнд нь хэлж байсан юм. Мөн өдөр Путин Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссель хот руу явна. Ажил төрөл ийм шахуу хуваарьтай байгаа нь төрийн тэргүүний биеийн байдал асуудалтай байгаа гэсэн цуу яриаг няцааж байна гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков хэлжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Daranguilagch Vlad gej ene Hun uu uls ornoo suireld daguulj bgaa 2 dahi Lenin de
2012-12-20
Neg l ih yarisan baagii.. uls ornyhon bgaa bdal suirel...
2012-12-20