Хоригдлууд оргохдоо 17 хүний амийг хороожээ

img

Мексикийн шоронгоос хоригдлууд оргох үеэр 17 хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Хоригдлууд шоронгийн харгалзагчидтай буудалцах үеэр 11 хоригдол, зургаан цагдаа амиа алдсан  болохыг албаны эх сурвалж мэдээлснийг СNN агенилаг уламжилж байна. Энэх хэрэг Мексикийн ерөнхийлөгч Пена Нейто цагдаагийн үндсэн хүчин гэмт хэрэг, хүчирхийлэлтэй хатуу тэмцэх болсныг зарласны маргааш болсон юм. Мексик улс гэмт хэргийн гаралт, төрөл зэргээрээ хамгийн хүндхэн нөхцөлтэй улсуудаас дээгүүрт бичигддэг. Гарч байгаа гэмт хэргээс шалтгаалан хэрэгтнүүдэд оноох ял өндөр байдаг. Тиймээс шоронгоос оргох оролдлогууд байнга гарч байдгыг тус улсын цагдаагийнхан мэдэгдэж байна. Энэхүү хэрэг гарсны дараа Мексикийн ерөнхийлөгч Пено Нейто гэмт хэргийн гаралт нэмэгдэж, цагдаа нар руу байнга халдаж байгаа энэ үзэгдлийг багасгах ёстой. Шорон гяндан дахь харуул хамгаалалтыг нэмэгдэл хүчтэй болох шаардлагатай болохыг сануулсан байна. Түүнчлэн шоронгуудын харуул хамгаалалтын сайжруулахаар 10 мянган цагдааг шинээр томилохоор зэхэж байгаа юм. Мексикийн шоронд байгаа хоригдлуудын дийлэнх нь хар тамхи, хүний амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд байдаг аж. Өнгөрсөн есдүгээр сард Мексикийн шоронгоос 130 хоригдол оргосон юм. Тэдний ихэнх нь гэмт хэргийн “Зетас” бүлэглэлийн гишүүд байсан. Энэхүү явдлыг олон улсын хүний эрхийн байгууллагууд хариуцлага хүлээх хатуу системээс болж хоригдлууд оргохоор шийддэг хэмээн дүгнэжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ