
“Барселона” багийн менежер Т. Вилановагийн эрүүл мэндэд нь дахин асуудал тулгарлаа. Тито өнгөрсөн жил XI сард хорт хавдрын хагалгаанд орж байжээ. Өчигдөр түүний бие нь дахин муудаж түүний оролцох байсан бүх хэвлэлийн бага хурал, уулзалтуудыг цуцлаад байна. Улмаар “Барселона” багийн Эмнэлгийн алба түүнийг яаралтай хагалгаанд оруулах шийдвэр гаргасан бөгөөд өнөөдөр УБ –ын цагаар 15.00 – аас орохоор болжээ. Хагалгааны дараа тэрбээр хамгийн багадаа 6 долоо хоногийн дараа ажилдаа орж болно гэж эмч нар үзэж байна. Мөн энэ үйл явдалтай зэрэгцэн өмнөх дасгалжуулагч Пеп Гуардиола Нью – Йоркоос Барселонад иржээ. Ямартай ч Титог эргэн иртэл түүний ажлыг туслах менежер Хорди Роура гүйцэтгэхээр болсон байна.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ