Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл хуралдлаа

img

Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл энэ сарын 18-ны өдөр анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар 2013 онд эрүүл мэндийн салбарт гадаадаас эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах тэргүүлэх чиглэлийг хэрхэн тогтоох талаар хэлэлцэж, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран 2013 оны нэгдүгээр сард багтаан тодорхойлохоор шийдвэрлэв. Мөн хурлаар 25 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэж, 14 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна. Харин шинээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн 11 гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүсэлтийг Монгол улсад гадаадын эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулах тэргүүлэх чиглэлийг тодорхойлсны дараа дахин хэлэлцэхээр болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ