Сирийн дотоод хэргийн сайд шархаджээ

img

Сирийн дотоод хэргийн сайд Ливаны нийслэл Бейрут хотын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа тухай Сирийн албаны эх сурвалж мэдээлэв. Нийслэл Дамаск хотод халдлага болох үеэр сайд Мохаммэд Шаар мөр болон гэдсэндээ шархаджээ авсан аж. Мөн хэд хэдэн хүн амь насаа алдсан байна.Энэ удаагийн халдлага нэлээд хүчтэй байсан болохыг ч мөн  мэдээлж байна. Сайд хэдийгээр хүндхэн шархадсан боловч амь наснаас нь холуур байгаа хэмээн эмч нар хэлж байна. Мэдээлэл дамжуулж буй эх сурвалжууд ноён Шаар яагаад Ливаны эмнэлгийг дээр гэж үзэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна гэв. Түүнийг эмчлэгч эмчээр америк эмч ажиллаж байгаа гэнэ. Сайд орон нутгийн цагаар өглөөний 07.30 цагт Бейрутын нисэх онгоцны буудалд газардаж эмнэлэгт хүргэгджээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkkk:
Sharhadjee avsan aj...kkkkk
2012-12-20