CRUSH BUSH хамтлагийн шинэ клип “мэндэллээ”

Байгуулагдсан даруйдаа “гомо, тиркотнууд” гэх мэт элдвийн хэл ам дагуулаад байсан CRUSH BUSH хамтлагийн гурав дахь клип мэндэллээ. Зул сар нэртэй дуугаа Universe Best Songs II уралдааны шилдэг 25-ийн нэг н.Баярцэнгэлтэй хамтран дуулжээ. Шинэ оны өмнө сайхан дуу сайн клип хүргэнэ гэж байсан сайн, сайхан дууг нь та бүхэнд хүргэж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хамгийн их сонсдог энэ хамтлагийн продюссер нь бид бол тиркотнууд биш. Энэ бол ази стиль гэж хэлж байсан удаатай. Ингээд дууны үг болон клипийг хүргэе. У.Сэргэлэн Зул сар дууны үг Зул сараар цэцэг ургадаг бол Зөвхөн тэр цэцэг нь чи минь билээ Зүрхэнд ургасан хайрын цэцэгс Зөвхөн тэр үдшийн гал улаан сарнай Үргэлж хэд харсан ч уйдхааргүй, үзэсгэлэнт хайр Үнсэн таалж энхрийлмээр үнсгэлжин гоо Хайр минь халуунаар төөнөж, харин цас нь энд хаялсаар Жавартай үдшийн сэрүүнд энэ үгийг нь санана Жаргалтай үедээ мишээсэн харцыг нь харин Яая даа яруухан минь, ямар ариухан юм Намайг хайрлаач Зул сараар цэцэг чамд бэлэглэе Зөөж бүжсэн цэцэг зүрхтэй минь хамт чинийх Атгахан зүрхэнд байгаа энэ агуу хайр Аялгуулан хүрч амьдралыг чинь тэтгэе Үргэлж хэд харсан ч уйдхааргүй, үзэсгэлэнт хайр Үнсэн таалж энхрийлмээр үнсгэлжин гоо Хайр минь халуунаар төөнөж, харин цас нь энд хаялсаар Жавартай үдшийн сэрүүнд энэ үгийг нь санана Жаргалтай үедээ мишээсэн харцыг нь харин Яая даа яруухан минь, ямар ариухан юм Намайг хайрлаач Тэр л хүйтэн зул сараар Чиний өлмийд цэцэг ургуулмаар, хайраараа усалмаар, ундаалмаар Түүнийгээ хээтэй гоёмсог хивс болгон хөл доор нь дэвсье Сэтгэлээ энэ мөсөнд дэлгэе, хайрын аялгуугаар хамт нисье Зул сараар цэцэг ургадаг бол Зөвхөн тэр цэцэг нь чи минь билээ Зүрхэнд ургасан хайрын энэ цэцэгс Зөвхөн тэр үдшийн гал улаан сарнай Үргэлж хэд харсан ч уйдхааргүй, үзэсгэлэнт хайр Үнсэн таалж энхрийлмээр үнсгэлжин гоо Хайр минь халуунаар төөнөж, харин цас нь энд хаялсаар Жавартай үдшийн сэрүүнд энэ үгийг нь санана Жаргалтай үедээ мишээсэн харцыг нь харин Яая даа яруухан минь, ямар ариухан юм Намайг хайрлаач Энд дарж клип үзнэ үү. http://www.youtube.com/watch?v=drb5nybCDL0 У.Сэргэлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ