
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн тухай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цолмон танилцууллаа.
Улмаар УИХ-ын чуулганаар Хүнсний тухай хуулийн төслийн болон холбогдох хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж. Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа.
Ийнхүү Хүнсний тухай хуулийн төслийн батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнээр уг хууль батлагдаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ