Канадад том бүргэд бяцхан хүүг золтой аваад нисчихээгүй байна

img

Канадад  нэг махчин шувуу бага насны  хүүхдийг шүүрч аваад, золтой л нисээд явчихаагүй байна. Монреаль хотын  олон иргэн өдөр бүр зугаалж байдаг төв паркт энэ явдал болжээ. Нэг ойтой хүүхэдтэй айлынхан зүлгэн дээр сууцгааж  байж.  Энэ үед нэг хамаатан нь тэдний зургийг дүрс бичлэгийн камераар авч байсан байна. Тэр өөрсдийнх нь дээгүүр асар том махчин шувуу эргэлдээд байгааг анзаарчээ. Бүргэд хүүхдийн  араас  гэнэт шунган дайрсан учир, хүүхэд ч үүнийг анзаарч амжаагүй  байна. Шувуу хүүхдийн хувцаснаас нь шүүрч аваад, нисэх гэсэн боловч, хүү түүний хувьд хэтэрхий хүндэдсэн бололтой.  Бүргэд хүүхдийг газраар хэдэн метр чирж яваад,  тавьж, тэгээд нисээд явчихжээ. Махчин шувуу хүүхдийг дээш өргөж чадаагүй учир, хүүхэд  ноцтой бэртэж гэмтээгүй байна. Гэхдээ хүүхэд их айж, үүнээсээ болоод  сүрхий  уйлжээ. Дүрс бичлэгийг арванхоёрдугаар сарын 18-ны мягмар гаригт YouTube-т тавьсан бөгөөд гэхдээ энэ явдал чухам  хэзээ болсныг тайлбарлаагүй байна. Бичлэгийг 400 мянга гаруй удаа үзжээ. Гэвч зарим Интернэт хэрэглэгч энэ нь  дүрс бичлэгийн эвлүүлэг биш гэдэгт итгэхгүй байна.  Тэдний нэг нь: “Энэ бол эвлүүлэг гэдэг нь илт харагдаж байна. Би 15 жил ийм ажил хийсэн хүн, энэ бол компьютерын  график”  гэсэн тайлбар  үлдээжээ. Гэтэл өөр нэг хэрэглэгч: “Би 3D-зураач, энэ бол эвлүүлэг биш. Бүх зүйл маш бодитой харагдаж байна. Энэ бол анимаци биш, компьютерын график биш” гэж бичсэн байна. “Huffington Post” сонины сэтгүүлчдийн тэмдэглэснээр, бүргэд бол Умард Америкийн хамгийн том махчин шувууд ажээ.  Бүргэдийн далавчны дэлэц нь 2 метр гаруй байдаг байна.  Голдуу тарвага, хэрэм, туулай агнадаг ажээ. Түүгээр  ч барахгүй энэ шувууг хуулиар хамгаалдаг байна. Өнөөдөр олон шувуу нутагших  орчин нь хумигдаж байгаагаас болоод устаж үгүй болох аюулд ороод байгаа аж. Гэхдээ бүргэдийн өсөлт хэвийн гэнэ. Гэвч юу махчин шувууг  хотын паркт  ангуучлахад хүргэсэн нь сонин байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

----:
эвлүүлэг гэж хийсэн залуу нь хэлж бнлээ. гэхдээ маш чадалтай эвлүүлэг
2013-01-27
ali heziin hudlaa evluuleg baina gedegiign canad uud uursnoo shinjileed notolchihson shuu dee!!!!!!!!!!!!!!
2012-12-21
bi:
Ene huu nileen miraalag bn. 10kg baigaa baih. Miraalag tuldaa l ami garlaa
2012-12-20
бүргэд:
энэ их чадал муутай бүргэд байж таарлаа шүү... уг нь тарвага чинь 5-8 кг байдаг аваадл яваад өгдөгшд ... 1 нас хүрээгүй хүүхэд дунджаар 6-7 кг гэж боддоо ккк ... энэ лав хөгшин бүргэд байх эсвэл... эвлүүлэг байх кккк
2012-12-20
уншигч:
аймаар бичлэг бна хүүхдэд өмсүүлсэн улаан малгайнаас болсон байх
2012-12-20
bi:
Yalt ch ugui orig bichleg bn lee. link ni http://www.youtube.com/watch?v=pecV8i8M2J0 bn
2012-12-20