Ц.Нямдорж: Д.Арвинд ашиг сонирхол бий
УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарч АН-ын гишүүн болсонд журмын нөхөд нь таатай хандахгүй байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ талаар байр сууриа хэлэхдээ “Монголын улс төр дэх цадиггүй явдал 1993 оноос эхлэлтэй. Тухайн үед өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ардын намаас нэр дэвшиж чадаагүй хүн АН-д орж нэр дэвшсэнээр эхэлсэн өвчин дөө.
Улс төрийн синдром гэж байдаг бол өнөөдөр дээд цэгт хүрчихлээ. Ард түмний сонголт үнэгүйдэж, учир утгагүй болох явдал үүнээс эхлэлтэй. Би эх орноосоо урваагүй, зүгээр л намаасаа гарч өөр намын харьяалалтай болж байна гэж ярьдаг хүн олон болж. Тун удахгүй зарим нэг нь эх орноосоо урвана шүү. Тэр бүү хэл эх орноо ч худалдаж мэднэ” хэмээн бухимджээ.
Түүнчлэн Д.Арвин гишүүн намын харьяалалаа сольсон нь ямар нэгэн ашиг сонирхлын асуудал бий дээ. Удахгүй ил болох биз. Миний хэлж байгаа үг нэг хэсэгтээ хүний дургүйг хүргэдэг. Сүүлд нь бүгдээрээ л үнэнд гүйцэгддэг шүү дээ хэмээжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ