
Каир хотын цэргийн эмнэлэгт шинжилгээ хийлгүүлснийх нь дараа Египетийн хуучин ерөнхийлөгч Хосни Мубаракийг өчигдөр Тора шоронд буцаан хүргэжээ.
84 настай Мубарак саяхан шүршүүрт орж байхдаа толгойгоороо эвгүй унасан учир шинжилгээ хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Шинжилгээ нэг цаг орчим үргэлжилжээ.
Түүний тархинд томограммын, хөлөнд рентгений шинжилгээ хийсэн байна. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн уламжилснаар, Мубаракийн биеийн байдал дордоогүйг эмч нарын хэсэг тэмдэглэжээ.
2011 оны эхээр өргөн олны үймээний өдрүүдэд жагсагчид амь үрэгдсэн хэргээр Мубаракт энэ оны зургаадугаар сарын 2-нд бүх насаар нь хорих ял оноосон юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ