
Аргентиний Спортын сэтгүүлчид 2012 оны “Шилдэг тамирчин”-аа тодрууллаа. Энэ жилийн шилдгээр мэргэжлийн боксчин Серхио Мартинесийг тодруулсан байна. Тэрбээр өнгөрөгч IX сард мэргэжлийн боксын WBC холбооны аваргын төлөө Мексикийн бага Хулио Сезар Чавестэй өрсөлдөн ялж, аваргын бүсийг эзэмшиж болсон билээ.
Харин удаахи байрт Лондонгийн зуны Олимпийн наадмын таэквондогийн 80 кг–ийн жинд аваргалсан Себастъян Эдуардо Крисманич нар оржээ.
Гуравдугаарт алдарт Герд Мюллерын амжилтыг эвдсэн “Барселона”–гийн тоглогч, Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси орсон байна.
Аргентиний Спортын сэтгүүлчид 1954 оноос улсынхаа шилдгийг шалгаруулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилийн шилдгээр Л.Месси тодорч байжээ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ