Чин Ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн болно

img

Гадаад харилцааны Яам, Монголын шатрын Холбоотой хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулан Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын түргэн тоглолтын тэмцээнийг энэ сарын 22-23-нд зохион байгуулах гэж байна. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван Ханддоржийн мэндэлсний ойгоор анх 1991 онд зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээн энэ жил 22 дахь удаагаа уламжлал болон зохиогдох гэж байгаа нь энэ юм. Энэхүү нээлттэй тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд тус яамны  Дипломат ёслолын алба бүртгүүлж болох аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ