
Хоккейн залуучуудын ДАШТ ОХУ - ын Уфа хотноо XII сарын 26 - наас I сарын 5 - ны хооронд болох гэж байна.
1977 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан энэхүү тэмцээнд хоккейн эх орон гэгддэг Канадчууд хамгийн олон буюу 15 , ЗХУ /9/+ ОХУ /4/ нийт 13, Швед 4 , АНУ 2 , Финлянд 2 удаа тус тус түрүүлж байжээ. Энэ жилийн тэмцээн нь Олон Улсын Хоккейн Холбооны буюу IIHF - ийн шинэчилсэн дүрмээр 2 хэсэгт хуваагдан өрсөлдөхөөрөө онцлогтой юм байна. Ингээд хэсэг тус бүрийг танилцуулъя.
А хэсэгт
Швед
Финлянд
Чех
Швейцарь
Латви
B хэсэгт
ОХУ
Канад
Словак
АНУ
Герман улсууд тус тус нэг хэсэгт оржээ. Энэдээс харахад хоккейн шилдэг гүрнүүд В хэсэгт орсон нь хоккей сонирхогчдын сэтгэлийг баясгасан, уран гоё тоглолтуудыг гаргах нь дамжиггүй биз ээ.
Дашрамд дурьдахад “Россия - 2” суваг ОХУ багийн тоглолтуудыг үзүүлэхээр болсон байна. ОХУ – ын шигшээ баг 26 – нд Словактай, 28 – нд АНУ - тай, 29 - нд Германтай тус тус тоглох хуваарьтай байна.
Б.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ