АНУ-ын мисс “Miss Universe”-д тэрүүллээ
2012-12-20

Лас-Вегас хотод “Miss Universe 2012”-ийн энэ жилийн шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслол боллоо. Энэ жил Америкийн гоо бүсгүй, 20 настай Оливья Калпо тэргүүн байрыг эзэлж, эрдэнийн чулуун титмийн эзнээр шалгарсан байна. Харин хоёрдугаар байрт Филиппиний гоо бүсгүй Жанина Тугонин, гуравдугаар байрт Венесуэлийн Эсер Куйнтиро нар тус тус шалгарчээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 19-нд болдог уламжлалтай энэ удаагийн наадамд нийт 89 орны гоо бүсгүй оролцжээ. Наадмыг 1952 оноос явуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд  дэлхийн хамгийн нэртэй моделиуд урилгаар ирж, үзэж сонирхсоны дотор өдгөө 32 настай, хөл хүнд Холли Медисон, Раскэйль Рателла нар ирцгээсэн аж. Түүнчлэн тэмцээний арван хүний шүүгчдийн бүрэлдэхүүнд дуучин Cee Lo Green, Японы “Iron Chef”-ийн од, дэлхийн хамгийн шилдэг тогоочдын нэг  Масахору Моримото нар багтсан байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин